Монгол түмний хувьд хаврын тэргүүн сарын шинийн 15-ны дотор тухайн жилийнхээ засал номыг хийлгэх сайн, буян хийвэл арвиждаг гэж үздэг. Тиймдээ ч жил бүрийн цагаан сарын баярын дараагаар Гандантэгчилэн хийдээр үйлчлүүлж буй хүмүүс ердийн өдрүүдээс хэд дахин ихэсдэг билээ.
Эдгээр өдрүүдэд Монголын Буддын шашны төв болох "Гандантэгчэнлин" хийдээр туулай жилийнхээ засал номыг хийлгэх гэсэн хүмүүс хийдийг дүүргэжээ.
Хүмүүсийн хамгийн их уншуулдаг "Алтанганжуур"-ыг хуруулахад 25 мянган төгрөг төлөх аж. Тус ном Монголд хоёрхон байдгийн нэг нь Гандантэгчэнлин хийдэд нөгөө нь улсын төв номын санд байдаг гэнэ. Мөн хийдийн үйлчилгээ илүү хөгжингүй болж цахимаар ном уншиж, заал бүрт кассын үйлчилгээг нэвтрүүлсэн нь хүмүүсийн цаг, завыг хэмнэх болжээ.
Өнөөдрийн 14 цагаас хойш Батцагаан дуганд нийт лам, хуврагууд их ерөөл хурна. Иргэд аль ч хурал, номд үнэ төлбөргүй суух боломжтой аж.