Ханхүү Харри хувийн амьдралаа дэлгэсэн дурсамж ном гарна
2022-10-28

Ханхүү Харригийн дурсамж ном 2023 оны нэгдүгээр сарын 10-нд хэвлэгдэн гарна гэж Penguin Random House хэвлэлийн газар мэдэгджээ. Сассекийн гүнгийн хувийн амьдрал болон Британийн хатан хааны гэр бүлийн гишүүний үүрэг хариуцлагаас татгалзах болсон талаар өгүүлэх энэ ном "Spare" гэх нэртэй аж.

 

"Уэльсийн гүнж Дианаг оршуулсны дараа ханхүү юу бодож юу мэдэрч байгаа, тэдний цаашдын хувь тавилан хэрхэн эргэх бол гэж олон тэрбум хүн бодож байсан. Харригийн хувьд энэ түүхэнд өөрийн үгээ хэлэх мөч одоо л ирлээ" хэмээн номын нэмэлт тайлбарт өгүүлжээ.

 

Хэвлэлийн газрын мэдээлснээр, Харригийн дурсамж ном борлуулалт ихтэй номын тоонд орох нь гарцаагүй байгаа гэнэ. ВВС агентлагийн мэдээлснээр, дурсамж ном хэвлэгдсэнээр өмнө нь нууц байсан олон үйл явдал ил болох магадлалтай аж.

 

Ханхүү Харри дурсамж номоо хэвлүүлэх болсон талаар 2021 онд мэдээлэл гарсны дараа ханхүү "уналт, босолт"-ын талаар бичиж, "бүхнийг шударгаар бичнэ" хэмээн амлаж байв.

 

Энэ дурсамж номын борлуулалтаас олсон орлогын хэсгийг буяны байгууллагуудад хандивлахаар төлөвлөсөн аж. Хэвлэлийн газрын мэдээлснээр 1,5 сая гаруй долларыг Sentebale, WellChild гэсэн байгууллагууд хүлээн авах юм байна. Sentebale байгшууллагыг ханхүү Харри болон Лесотогийн вант улсын угсаа залгамжилсан ханхүү  Сиисо нар  Лесотогийн хүүхдүүд, ДОХ өвчинтэй насанд хүрэгчдэд туслах зорилгоор байгуулжээ. Харин WellChild нь хүнд өвчинтэй хүүхэд, өсвөр насныхныг гэрт нь асрахад тусламж үзүүлдэг Британийн буяны байгууллага аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
эхгүй үлдсэн нь энэ ганцаараа юу монголд хагас өнчин асар олон шдээ эрчүүд нь банзал архичид
2022-11-01
энэ алцганаж хар арьсттай суусан ямар л түүхтэй байв гэж
2022-11-01