Завхан аймгийн МАН-ын хорооны гишүүд өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд Завхан аймагт МАНАН үүсээд байгааг хэлж байна.
“Завхан аймгийн Засаг дарга, МАН-ын хорооны дарга Д.Түвшинжаргал 2012-2016 онд Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа АН-тай хуйвалдаж, албан тушаалаа 76 мкв байраар наймаалцсан. Энэ асуудлаар Тамгын газар ажиллаж байсан албан тушаалтнууд хууль хяналтын байгууллагад хандсан ч өнөөдрийг хүртэл ямар ч хариугүй байна. Завхан аймагт хоёр өрөө байр 200 сая төгрөгөөр үнэлэгддэг. Авлига авч албан тушаалаа худалдсан намын даргатайгаар урагшаа явахад хэцүү. Тиймээс энэ асуудлаар МАН-ын удирдах зөвлөлд хандана” гэдгийг төлөөлөгч Тамир хэлж байна.
Засаг дарга Д.Түвшинжаргал авлига, албан тушаалын хэрэгт холбогдсоноос гадна танил тал, ах дүүсээ албан тушаалд томилдог учраас аймаг, намыг удирдах ёсзүйгүй гэж үзэж байна.
Завхан аймгийн МАН-ын хорооны 35 дугаар бага хурал 02 дугаар сарын 28-нд болно. Энэ хурлын төлөөлөгчдийн сонгох, сонгогдох эрхийг хангаж өгөхийг МАН-ын удирдах зөвлөлөөс хүсэж байна.
Завхан аймгийн ИТХ 41 суудалтайгаас МАН-ын 21, АН-ын 19, бие даагч 1 төлөөлөгчтэйгээр ажилладаг аж.
Б.Хэрлэн
Уншиж байна |