Судар бичгийн хүрээлэнгийн анхны гишүүн, соён гэгээрүүлэгч их бандида, Ш.Дамдин буюу Зава Дамдин Лувсандаяан ламын мэндэлсний 150 жилийн ой энэ онд тохиож байна.
Ойд зориулан “Алтан дэвтэр” олон улсын эрдэм шинжилгээний хурал, хүндэтгэлийн үйл ажиллагааг Дэлгэрийн Чойрын хийдийн дэргэдэх Зава Дамдин судар бичгийн хүрээлэн, Шинжлэх ухааны академи, Хэл зохиолын хүрээлэн, Түүх, археологийн хүрээлэн, Философи, социологийн хүрээлэн, Монгол Улсын Их сургууль, Монгол Улсын Соёл Урлагийн их сургууль хамтран зохион байгуулахаар болжээ.
Уг арга хэмжээ Дундговь аймгийн Дэлгэрийн Чойрын хийдэд энэ сарын 27-нд болох юм байна. Үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцуулъя.
2017.07.27: 11:00
Үндсэн илтгэл:
Илтгэгч: Гэвш равжүн Зава Дамдин Ринбүчи. Дэлгэрийн Чойрын хийдийн хамба лам, Зава Дамдин судар бичгийн хүрээлэнгийн захирал
Илтгэгч: Академич, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Домийн ТӨМӨРТОГОО. ОУМСХ-ны хүндэт захирал
Илтгэгч: Академич, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт Далантайн ЦЭРЭНСОДНОМ. ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн “Нууц товчоо” судлалын тасгийн эрхлэгч
Илтгэгч: Доктор, профессор Чойровын ХИШИГТОГТОХ. БНХАУ. Бээжингийн үндэстний их сургуулийн профессор, нэрт монголч эрдэмтэн
Илтгэгч: Доктор /Ph.D/, профессор С.ЦЭДЭНДАМБА. ШУА-ийн Философи, социологийн хүрээлэнгийн захирал
Илтгэгч: Доктор /Ph.D/, профессор Доржсүрэнгийн БҮРНЭЭ. МУИС-ийн Хүмүүнлэгийн салбарын Монгол хэл, хэлшинжлэлийн тэнхимийн профессор
Илтгэгч: Доктор /Ph.D/, МУСГЗ Готовын АКИМ. Нэрт гүүш, зохиолч, сэтгүүлч
Илтгэгч: Доктор /Ph.D/ С.ЯНЖИНСҮРЭН. Монгол Улсын Шадар сайдын зөвлөх
Илтгэгч: Доктор /Ph.D/ Гомбодоржийн МЯГМАРСҮРЭН. Зүүнхүрээ дээд сургуулийн багш
Илтгэгч: Доктор /Ph.D/ Б.АРИУНБАТ. Философийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан,
Илтгэгч: А.ШОНХОР. Өвөрмонголын Нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн гүн ухааны болон шашин суртахуун судлах газрын судлаач
Илтгэгч: Доктор /Ph.D/ Ч.Батдорж. ШУА-ийн Түүх археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан
Илтгэгч: Дуун хөрвүүлэгч Ариг Д.ЦЭДЭВ
Илтгэгч: Профессор БАВУУ. ӨМӨЗО-ны Улаанхад дээд сургуулийн профессор
Илтгэгч: Доктор /Ph.D/ НАРАНЦЭЦЭГ. СУИС-ийн Соёл урлаг судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан
Илтгэгч: Доктор /Ph.D/ АЛТАНСҮХ. Философи социологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан.
Уншиж байна |