Сансрын тоосонцорыг судалжээ
2016-09-20

 

Техник Технологийн Дээд сургууль Японы Чибагийн Технологийн дээд сургуультай хамтран хийн агаарын бөмбөлөг хөөргөж сансрын тоосонцор судлах туршилтыг хийжээ. Энэ талаар Чибагийн технологийн их сургуулийн Одон гариг судлалын төвийн Ерөнхийлөгч Мацүй Такафүми, Техник технологийн дээд сургуулийн ерөнхийлөгч М.Сэргэлэн нар мэдээлэл хийв.

 

Стратосфер агаар мандалд чөлөөт хийн бөмбөлөг хөөргөх туршилтыг Монгол улсад хоёр дахь удаагаа хийжээ. Анхны туршилтыг зургадугаар сарын 10-ны өдөр Арвайхээр хот  орчмоос 40 км өндөрт нисгэж Баянгол сумын төвөөс зүүн урагш 6 км газарт буулгаж байсан аж. Энэ удаагийн туршилтыг Тэрэлжээс 12.06 цагт хөөргөн 23 км өндөр, 2 цагийн чөлөөт нислэгийн дүнд Баяндэлгэр сумаас урагш 7 км зайд буулгасан байна.

 

 

Ийм туршилтыг Монгол Улсаас гадна Японы Хокайдод хийдэг бөгөөд сансрын бичил биетнийг олж цуглуулж, судалгаа шинжилгээ хийж байгаа ажээ. Энэ салбарын туршилт, судалгааг цаашид Монгол улсад хөгжүүлэх зорилгоор Олон улсын сансрын бөмбөлгийн анхдугаар симпозиумыг энэ сарын 18-нд Улаанбаатар хотноо зохион байгуулжээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин