Генералуудад хүндэтгэл үзүүллээ
2016-04-28

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Монгол Улсад генерал цол олгож эхэлсний 72 жилийн ойн баяр өнөөдөр тохиож байна. Анх 1944 оноос Монгол Улсад цэргийн дээд цол хошууч генерал, дэслэгч генерал, хурандаа генерал гэсэн цолыг олгож эхэлжээ. Харин 2006 онд хуулинд өөрчлөлт оруулснаар НАТО-гийн гишүүн орнуудын жишгээр бригадын генерал, хошууч генерал, дэслэгч генерал, генерал цолыг олгож байна.

 

Цэргийн дээд цолыг олгож эхэлсэн энэ ойн өдөр генерал цолтнууд Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, тэдэнд зориулсан хүндэтгэлийн жагсаал төв талбайд боллоо. Мөн генерал цолтнуудын хүндэтгэлийн уулзалт Төрийн ордонд болж, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт тэдэнд баярын мэндчилгээ дэвшүүлэв.

 

Генералууд өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарьж, “Монгол генерал” төгөлийг байгуулна.

 

Манай улс Армийн генерал цолыг 1970 онд олгож эхэлсэн бөгөөд анхны мөрдэс Ю.Цэдэнбал, Б.Дорж нарт олгогджээ.

 

Харин хурандаа генерал цолыг 1960-аад оноос олгож эхэлсэн Б.Цог, Ж.Лхагвасүрэн, С.Батаа, Ж.Авхиа, Б.Дорж, С.Равдан, Ж.Ёндон, С.Лувсангомбо, Б.Дэжид нар хүртсэн.

 

Дэслэгч генерал цолыг 1944 оноос олгож эхэлсэн ба анх Бүх цэргийн жанжны 1 дүгээр орлогч Ж.Лхагвасүрэн, МАА-ийн Улс төрийн газрын дарга Ю.Цэдэнбал нарын нийт 18 хүнийг шагнасан байна. 

 


Хошууч генерал цолыг 1944 оноос эхлэн нийт 113 хүнд олгожээ.

 

2006 оноос Бригадын генерал цолыг олгож эхэлсэн бөгөөд анхны бригадын генерал цолыг Н.Энхбаялаг хүртсэнээс хойш өнөөдрийн байдлаар 33 хүн хүртээд байна.

 

Shuud.mn
Сонин хачин
Гоёо:
Ёстой гоё нэг муухай хүн бна даш цэрэг байхгүй бол
2016-04-29
Зочин:
Эсгий хийх газар нохой гэж сахалт билэгт хүртэл байхын яаж яваа шуу юм бол согтуу юм у
2016-04-29
Зочин:
Ter tugtai jagsaal ontsgoihon uu? Oird haraagui surleg saihan haragdaj bn, Huvtsas n saihan bn shuu
2016-04-28
enkhee:
Mongol ulsiin sur huch bolson generaluudad aa 72 jiliin oin bayariin haluun mend hurgej urt udaan nasalj udaan jargahiigeoroe .
2016-04-28