Америкийн “www.wikihow.com” сайт сурагчдынхаа хайр хүндэтгэлийг хүлээсэн сурган хүмүүжүүлэгч болох аргаас нийтэлжээ.
Алхам №1
Сурагчдынхаа итгэлийг олох, хүндлүүлэх арга бол яахын аргагүй мэдлэг. Та тэр мэргэжлээр их дээд сургууль төгссөн бол бусдын өмнө гарахдаа бүү эмээгээрэй.
Алхам №2
Хувцаслалт. Багш, сурган хүмүүжүүлэгчид хувцсандаа дээд зэргийн анхаарал хандуулах хэрэгтэй. Та дэгжин, эрхэмсэг байж чадсанаар бусдыг уриалан дуудах болно.
Алхам №3
Сул үг хэлэхээс татгалз. Хүүхдүүдийн чих соргог гэдгийг бүү март. Та хичээлийн танхимд орсон үедээ сул үг хэрэглэвэл өөрөө эвгүй байдалд орно.
Алхам №4
Бүү хоцор. Хичээлийн танхимд хэзээ ч бүү утсаар ярь. Багш нарын нэр хүнд унадаг гол шалтгаан.
Алхам №5
Сайн сонсогч бай. Танхимд орж ирсэн бүхэн баян чинээлэг, аз жаргалтай байдаггүй гэдгийг санаарай. Та сайн багш болохын тулд сонсогч байх ёстой.
Алхам №6
Найз байж болно. Гэхдээ хэтэрхий дотно биш. Багш сурагчид нэг нууцтай байна гэдэг утгагүй хэрэг. Та сурагчидтайгаа найзалж нөхөрлөж болно. Гэхдээ өөрийнхөө ярьж буйгаа үргэлж хянаарай.
Алхам №7
Улс төр болон шашны тухай бүү ярь. Сурагчдаа бүү талцуул.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |