Парис-2022: О.Цэцэнцэнгэл алтан медаль хүртлээ
"Парис-2022" жүдо бөхийн энэ оны анхны Гранд Сламын сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд "Хилчин" спорт хороо, МИАТ компаний тамирчин ОУХМ Одхүүгийн Цэцэнцэнгэл алтан медаль хүртэж, Парисын тэнгэрт Монгол Улсын Төрийн дууллыг эгшиглүүллээ.