ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Энэ оны анхны ГранПри тэмцээнээс Монголын баг гурван медаль хүртлээ
2022-01-31

Португалийн Альмэйда хотноо жүдо бөхийн 2022 оны анхны цуврал Гран При тэмцээн зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа.

 

 

Манай тамирчид гурван хүрэл медальтайгаар медалийн чанараараа 18 дугаар байрт эрэмблэгдсэн байна. Манай тамирчдаас эхний өдөр -60 кг-д Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын “Хангарьд” спорт хорооны тамирчин 2021 оны насанд хүрэгчдийн УАШТ-ий мөнгөн медальт Бямбажавын Цогт-Очир хүрэл медаль хүртсэн.

 

Тэмцээний хоёр дахь өдөр -73 кг-ын жинд Дархан Уул аймаг, “Женко” клубийн тамирчин тамирчин Өмнөговь-2021 насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, залуучуудын улсын аварга Лавжаргалын Анхзаяа хүрэл медаль хүртээд байлаа.

 

Энэ медалийн буухиаг тэмцээний сүүлийн өдөр Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин Амарсайханы Адъяасүрэн үргэлжлүүлж +78 кг-ын жинд хүрэл медаль хүртлээ.

 

Манай жүдочдын дараагийн тэмцээн 2022 оны 02 сарын 5-нд эхлэх Парисын Их дуулга байх юм. Парист 58 орны 344 жүдоч өрсөлдөхөөр урьдчилсан мэдүүлгээ өгөөд байна.

 


Эх сурвалж: МЖБХ

Shuud.mn
Сонин хачин
Мөнхжаргал:
Монгол улс + 78 - д медаль хүртдэг болно гэдэг сайн хэрэг
2022-01-31