Энэ оны анхны ГранПри тэмцээнд Монголын 21 жүдоч барилдана
2022-01-19

 

Жүдо бөхийн энэ оны анхны гранпри Португал улсын Одивелас хотод энэ сарын 28-30-нд болно. Португалийн татамид 47 орны 418 (эрэгтэй 242, эмэгтэй 176) тамирчин өрсөлдөх бол манай улсаас 21 жүдоч хүч үзэхээ мэдүүлжээ.

 

Тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Д.Сумъяабазар, Б.Цогт-Очир

66 кг-д Г.Сод-Эрдэнэ, Б.Нармандах

 73 кг-д Л.Анхзаяа, 81 кг-д Б.Мөррэнцэн, Б.Эрдэнэбаяр

90 кг-д Г.Пунцагцэрэн, Б.Мөнхбаяр

-100 кг-д Д.Мөнхтулга, О.Хангай

+100 кг-д С.Бат-Орших нар нар барилдана.

 

Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Б.Баасанхүү

52 кг-д Ц.Гал-Од

 57 кг-д О.Оюунчимэг

63 кг-д С.Лхагвадулам, Ц.Номин-Эрдэнэ

70 кг-д Ц.Энхчимэг

 -78 кг-д Б.Ганзаяа, О.Хүслэн

+78 кг-д А.Адъяасүрэн нар өрсөлдөнө.

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Дэмий юманд ямар олуулаа явдаг туучийнууд вэ, төсвийн мөнгөөр тоглож байгаагүй л байгаасай
2022-01-20