О.Пүрэвийн ээлжит тулааны тов гарлаа
2022-01-25

 

MGL-1 FC-ийн аварга, “Ардын Хүү” хочит Отгонжаргалын Пүрэв Синганпур улсад ээлжит тулаанаа хийхээр болжээ.

 

Тэрбээр “ONE Championship-Only The Brave“-ийн рингэнд Бразилын Micael Guilherme de Jesus-тэй 65.8 кг-ын жинд энэ сарын 28-нд хүч үзэх юм.

 

Түүний өрсөлдөгч мэргэжлийн холимог тулааны рингэнд 14 удаа (9 ялж 5 ялагдсан) тулалдаж, “Pro Fight MMA Brasil” холбооны аварга болж байсан туршлагатай нэгэн. Чөлөөт бөхийн төрлөөр Бразил улсын аварга болж, жюү жицү бөхийн хар бүстэй суурьтай тамирчин юм байна.


Эх сурвалж: БТСУХ

Shuud.mn
Сонин хачин