“Бээжин-2022” өвлийн олимпын наадамд оролцох Монголын баг өнөөдөр БНХАУ-ын нийслэл Бээжин хотыг зорино.
Манай улсаас цагаан олимпод хоёр тамирчин оролцоно. Цанын хоёр тамирчин Б.Ачбадрах, А.Энхтуул нар хоёрдугаар сарын 8-ны өдөр спринт зайд уралдана. Хоёрдугаар сарын 10-нд А.Энхтуул эмэгтэйчүүдийн 10 км-т, хоёрдугаар сарын 11-нд Б.Ачбадрах эрэгтэйчүүдийн 15 км-т хурд сорих юм.
Монголын багийг МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ц.Сандуй ахална.
Уншиж байна |