М.Анхцэцэг хүндийн өргөлтийн Дэлхийн аварга боллоо
2021-12-17

Монгол Улсын гавьяат тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэг хүндийн өргөлтийн дэлхийн аварга боллоо. Тэрбээр Узбекстан улсын Ташкент хотноо явагдаж буй ДАШТ-д 87 кг-ын жинд 250 кг-ыг өргөж, дэлхийн аварга болон эх орныхоо төрийн дууллыг эгшиглүүллээ.

 

 

Тэрбээр огцмоор 109 кг-ыг өргөж, дэд байрт бичигдэж байсан. Харин түлхэлттэйгээр 141 кг-ыг амжилттай өргөснөөр арын өрсөлдөгчөөсөө зургаан кг-аар илүү гарч, алтан медалийн эзэн боллоо. Манай тамирчин нийлбэрээр 250 кг-ыг өргөсөн бол дэд байрт шалгарсан Узбекистаны Т.Уабборова, хүрэл медальт Норвегийн С.Коанда нар ижил 244 кг-ыг өргөсөн байна.

 

М.Анхцэцэг 2017, 2019 оны ДАШТ-аас хүрэл медаль хүртэж, Токио-2020 олимпын наадмын шагналт байрт шалгарсан бол энэ удаа амжилтаа ахиулж, дэлхийн аварга боллоо.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Мундаг. Гэхдээээ олимр дэлхийн аврага ууд очоогүй болохоор жаахан тиймхэн. Гээд яах вэ аврага л бол аврага шүү.
2021-12-17
Батбаяр:
Үнэхээр гайхалтай амжилт
2021-12-17
нутаг:
зоригтой мундан бүсгүй баяр хүргэе.
2021-12-17
Болд:
Эх орныхоо нэрийг дэлхийд гаргасан Анхцэцэгтээ баяр хүргэж амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе
2021-12-17
Jo:
Амлалтаа биелүүллээ. Мундаг бүсгүйд баяр хүргье.
2021-12-17