Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар болон Монголын чөлөөт бөхийн холбооны урилгаар ОХУ-ын чөлөөт бөхийн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Жамболат Тедеев арванхоёрдугаар сарын 19-нд Монгол Улсад ирнэ. Түүний айлчлалаар өнгөрсөн жилүүдэд хийгдсэн хамтарсан бэлтгэлийн тоо үр дүн хадгалах, өргөтгөх, цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар ярилцах аж.
Ж.Тедеев Оросын шигшээг 2001-2012, 2016 оноос хойш удирдахдаа оролцсон олимп, дэлхий, Европын бараг бүх тэмцээнд багийн дүнгээр тэргүүлж иржээ. 2017 оны ДАШТ-д цорын ганц удаа АНУ-ын багт ганцхан оноогоор ялагдсан байна. Өнөө цагийн дэлхийн хамгийн шилдэг дасгалжуулагчаар зүй ёсоор нэрлэгддэг тэрбээр тамирчны хувиар 1989 онд Улаанбаатарт болсон ах дүү армиудын СКДА тэмцээн ирж 90 кг-ын жинд оролцож түрүүлж байв.
Эх сурвалж: МЧБХ
Уншиж байна |