“Итгэлтэй, найдвартай, удаан хугацааны түнш” байх зарчим баримтлана
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ дахь албан ёсны айлчлалын хүрээнд МҮХАҮТ, БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хороо (ОУХДХ) хамтран "Монгол-Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа" форумыг Бээжин хотноо зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд оролцож үг хэллээ.