УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцууллаа.
Үүний дараа УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан "Цар тахлын үед эмнэлгийн хэрэгсэл ховордож, зах зээл дэх эмийн хомсдол үүссэнээс эмийн хэт хөөрөгдөл бий болсон. Манай улс ДЭМБ-ын зөвлөмжөөр зайлшгүй шаардлагатай эмийн хүртээмжийг 80 хүртэлх хувиар нэмэгдүүлэх зорилтод хүрч чадахгүй байна. Иймээс УИХ-ын нэр бүхий 27 гишүүн эмийн үнэ чанарт хяналт шалгалт хийх Түр хороо байгуулахаар хүсэлт гаргасныг байнгын хороо дэмжсэн. Энэ тогтоолыг баталж өгөх жагсаалтад оруулж өгөхийг хүсэж байна. Хоёрдугаарт, Боловсролын ерөнхий хуулийг хаврын чуулганаар хэлэлцэж дуусгамаар байна.
Нийгмийн сүлжээнд анхаарал татаж байгаа асуудлаар тайлбар хэлэхэд англи хэлийг бага насанд нь заахыг хориглож байгаа нэг ч гишүүн байхгүй" гэсэн горимын санал гаргалаа.
Ийнхүү Ж.Чинбүрэн гишүүний горимоор саналаар Боловсролын ерөнхий хуулийн эцсийн хэлэлцүүлгийг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулж, хэлэлцүүлэхийг гишүүдийн олонх дэмжлээ.
Уншиж байна |