УИХ-ын чуулганы өнөөдриыйн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Төсөлд нам бүх шатны сонгуульд нэр дэвшигчийг сонгуульд нэр дэвшүүлэх хороотой байх бөгөөд хорооны бүрэлдэхүүнд тавигдах шаардлага, түүнийг байгуулах ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах болон үйл ажиллагааны журмыг намын дүрэм нийцүүлнэ гэсэн байна. Намаас хэн нэр дэвшихийг шийддэг хороо байх юм уу? Бүх шатны сонгуульд хэнийгээ нэр дэвшүүлдэг байхыг намын хамт олон шийддэг байх ёстой. Анхан, дунд шатнаасаа эхлээд дүүрэг хороод нийслэл, төлөөллийн төв байгууллага ярилцаж шийддэг байх ёстой. Хэн нэгэн тусгай эрх эдэлсэн 9 хүн шийддэг байж таарахгүй. Энэ зарчимд нийцэхгүй байна. Улстөрийн ажил хүнд таалагддаг амархан ажил биш. Дандаа дайсантай байдаг шүү дээ.
Сонгуульд намаас нэр дэвшигчийг сонгон шалгаруулах хороо гэсэн байна. Хэнийгээ нэр дэвшүүлэхийг намын гишүүд нийтээрээ шийддэг байх ёстой. Энэ ардчилсан бус байна" гэлээ.
Б.Энхбаяр: Улс төрийн намыг ардчилна гэж ярьчихаад намаас хэнийг нэр дэвшүүлэхийг нам дотор шийддэг “сонгон шалгаруулах хороо” байгуулах гэж буйг дэмжихгүй байна. Тэр хорооны гишүүнийг царай алдаж байж нэр дэвших юм уу⁉️ Намын хамт олны бултаараа хэлэлцэж олонхоороо шийддэг… pic.twitter.com/qo5o6FRf0O
— Баттөмөрийн ЭНХБАЯР (@Enkhbayar_bat) June 29, 2023
Уншиж байна |