УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 14.00 цагт эхэлнэ
2023-06-28

Өнөөдөр УИХ-ын байнгын хороод хуралдана. Үргэлжлүүлэн 14.00 цагаас УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг товложээ.

 

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Инновац, цахим бодлогын байнгын хороо

Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

11.00

“Үндсэн хууль”

ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Төрийн байгуулалтын байнгын хороо

·Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2023.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·Байнгын хорооны тогтоолын төсөл /Засгийн газарт чиглэл өгөх тухай/

·Бусад

09.00

“Их Эзэн Чингис хаан”

2

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

·Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтэрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 20 гишүүн 2023.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/

10.00

“Жанжин Д.Сүхбаатар”

3

Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо

·Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл /Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль батлагдсантай холбогдуулан боловсруулсан анхны хэлэлцүүлэг/

·Байнгын хорооны тогтоолын төсөл /Ёс зүйн хорооны ажиллах дүрэм батлах тухай/

11.00

“Их засаг”

  

Д/Д

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

ЦАГ

ТАНХИМ

1

·“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл/Засгийн газар 2023.06.16-ны өдөр өргөн мэдүүлсэн,анхны хэлэлцүүлэг/

·Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.01.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэгүргэлжилнэ/

·Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.05.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа 2022.12.30-ны өдөр, Засгийн газар 2023.01.18-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Авлигатай тэмцэх газрын орон тоог шинэчлэн тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл

· Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.10.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох түр хорооны тайлан сонсох

14.00

“Их хуралдай”

Shuud.mn
Сонин хачин