УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Д.Өнөрболор: 2022 оны тайлангаас харахад хамгийн шударга байх ёстой, авлигыг илрүүлэх ёстой, хяналтын байгууллагууд хамгийн шударга бус гэсэн үнэлгээг авсан байна. 2012 оноос хойш Шударга байдлын үнэлгээг харахад ГААЛЬ, Мэргэжлийн хяналтын байгууллага, АМГТГ, Биеийн тамир спортын улсын хороо, цагдаагийн болон татварын байгууллага хамгийн сүүлийн байрт бичигдсэн байна. Үүнээс эрсдлийг харж болно. Ард түмний баялаг, нийтийн өмчид тавих хяналт ямар байгааг энэ байгууллагын үнэлт дүгнэлтээр харж болно. Эрсдэл тооцдог арга механизм байна уу? Эдгээр байгууллагуудын авлигыг буруулахадл ямар арга хэмжээ авах вэ?
Мөн прокурорын байгууллагын дэргэдэх хууль хүчнийнхнийг хянадаг Мөрдөн байцаах албыг устгаад олон жил болж байна. Энэ байгууллагыг сэргээх, хууль хүчний байгууллагыг цэвэршүүлэх алхмыг хийх үү?
ХЗБХ-ны дарга Б.Энхбаяр: Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт таны хөндсөн асуудлууд бүгд орсон. Энэ бол мөрдөх байгууллагуудын үр дүнгээр хичнээн хэрэг шүүхээр ял шийтгэдэг вэ, гэдгээр үр дүн хэмжигддэг хөтөлбөр биш. Сүүлийн үед УИХ, Засгийн газар, хууль хяналтын байгууллагууд 20 гаруй жил бугширсан асуудлуудыг ил болгож, эхнээсээ ял шийтгэлээ авч, урд нь хийгдэж байгаагүй сонсголууд хийгдэж байгаа. Иргэд бухимдалтай байгаа. Сүүлийн 4, 5 жилд АТГ-ын илрүүлж, шалгаж байгаа хэргийн тоо, цар хүрээ, улсад хохирлын барагдуулалт их наядаар хэмжигддэг болсон.
Өнгөрсөн онд УИХ хээл хахууль авсан улстөрд нөлөө бүхий этгээдийг бүх насаар хорих ял шийтгэнэ гэдэг Эрүүгийн хуульд байгаа хамгийн дээд ял шийтгэлийн бодлогоо баталсан. УИХ авлигын гэмт хэрэгтэй эвлэрэхгүй байх манлайлаа үзүүлж байгаа. Хөгжлийн банкны сонсгол хийгдсэн. Нүүрсний хулгайтай холбоотой нээлттэй сонсголыг ирэх намар хийнэ. Ковидын үеийн төсөвтэй холбоотой хяналтын сонсгол хийх тогтоол өчигдөр гарсан.
УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин: Хөтөлбөр батлагдсанаар хүний нөөц болон хөрөнгө мөнгөний асуудлыг жил жилийн төсөвт хэрхэн тусгах вэ?
ХЗБХ-ны дарга Б.Энхбаяр: Авлигатай тэмцэх хөтөлбөр хэрэгжүүлэхэд 7 жилийн хугацаанд 30 гаруй тэрбум төгрөг зарцуулах тооцоо гарсан. Авлигын төрлийн гэмт хэргийг шалгахад АТГ-ын хүн хүч хүрэлцэхгүй болж байгаа асуудал бий. Ялангуяа сүүлийн үеийн том хэргүүд дээр хүн хүч хүрэлцэхгүй байгаа. Ийм учраас энэ хөтөлбөрийн хүрээнд хүн хүчний асуудалд анхаарсан тогтоолын төслийг дагуулж оруулж ирж байгаа.
УИХ-ын гишүүн Д.Ганбат: Авлигатай тэмцвэл болдог л доо намайг ХЗБХ-ны даргаар ажиллаж байхад МУ авлигын индексээр 72-т орж ирсэн. Одоо 119-т байгаа байх. Нэг нам олонх болоод сүүлийн 8 жил авлига гаарсан. Өнөөдөр төрөөс төрж байгаа тэрбумтнууд төрөлжсөн. Гааль, сангуудаас тэрбумтнууд төрж байна. Төрийн сангаас төрсөн тэрбумтны хүүхэд дүүрэн мөнгө ачсан жийп машинд суугаад сайд ч болж болж байна. Ийм л орчинд бид амьдарч байна.
Хүсэл байвал ганцхан хуульд ганцхан өгүүлбэр оруулчихвал авлига багасна. Авлига өгсөн авсныг биш авлига авсныг л шийтгэдэг байх хэрэгтэй. Энэ заалтыг оруулж чадах уу?
ХЗБХ-ны дарга Б.Энхбаяр: Таныг ХЗБХ-ны даргаар ажиллаж байх үед 2015 оны Эрүүгийн хуулиар авлига өгснөө сайн дураараа илчилсэн этгээдийг Эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө гэдэг заалт хүчинтэй үйлчилж байгаа. Та өөрөө баталсан.
Таны баталсан улстөрийн манлайллыг үргэлжлүүлэн Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт "Хахууль өгсөн, зуучилсан хүн, хуулийн этгээд гэмт үйлдлээ илчилсэн, нотлох баримт гаргаж өгсөн, хамтран ажилласан тохиолдолд Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, чөлөөлөх эрх зүйн орчныг бий болгоно гэсэн томъёоллоор санал хураана.
Уншиж байна |