Э.Болормаа дарга аа, төсвийн зарцуулалтаа НУУСААР байх уу
2023-06-28

Ховд аймгийн Засаг даргын тамгын газар өнгөрсөн хоёрдугаар сараас хойш ШИЛЭН дансны мэдээллээ хөтлөөгүй байна. 

 

 

Тус аймгийн Засаг даргаар өнгөрсөн оны есдүгээр сард Э.Болормаа  томилогдсон. Түүний хувьд Монгол Улсын түүхэнд анхны эмэгтэй аймгийн Засаг дарга болох үүрэг хариуцлага хүлээсэн байдаг.  Гэвч шинэхэн дарга өнгөрсөн нэгдүгээр сараас хойш аймгийн төсөв мөнгийг хэрхэн захиран зарцуулж байгаа талаараа мэдээлээгүй байна.

 

Монгол Улс 9 жилийн өмнөөс Шилэн дансны хуулийг дагаж мөрдөж эхэлсэн. Энэ хуулийг төрийн бүх шатны байгууллага төсвийн мөнгийг хэрхэн захиран зарцуулж байгаагаа нийтэд ил тод мэдээлж эхэлсэн гэсэн үг.  Төсөв, санхүүгийн үйл ажиллагааны төлөвлөлт, гүйцэтгэл, хэрэгжилт, тайлагнал гээд бүгдийг нь Шилэн дансанд мэдээлдэг байх үүргийг бүх шатны төсвийн захирагч нар хүлээдэг. Гэтэл бүх л бүтэн аймаг төсвийн зарцуулалт, худалдан авалтын төлөвлөгөө, хөрөнгийн зардал, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төлөвлөгөө, концессын зүйлийн жагсаалт нь нууц хэвээр долдугаар сарыг угтаж байна. 

 

Ховд аймгийн ШИЛЭН ДАНС

 

 

Shuud.mn
Сонин хачин
juder:
yagaad bndaa? gants jil tevcheed ajillaj bolohgui bgaa ym uu? ter tsalingui zuvluh n er nuhur ,nuudgai ali n ym ? esvel tejeever 2 hultei amitan uu?
2023-06-28
Шилэн дансаа энд тавиачээ. Хулгайчаа:
Шилэн дансаа хуулиа хэрэгжүүлж энд ил тавиач. Хулгайгаа нуугаад байгаа юм уу
2023-06-28
Би нуугаагүй Заа, Харин ч ил тавьсан шүү.
2023-06-28
сумын иргэн:
аймгийн төрийн болон дотоод аудит, санхүү төрийн сангийн хэлтэс, ЗДТг нь маш муу ажилладаг аймаг байна даа. энэ 4 даргаа хуудийн дагуу хусах боломж бүрдсэн байна.
2023-06-28