Б.Лхагвасүрэн: Тансаг хэрэглээний импорт 2022 онд өсөх хандлагатай байна

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн эдийн засгийн нөхцөл байдлын талаар мээдэлэл хийлээ. Тэрбээр "Монгол Улсад орлого олох боломж нь байгаа. Манай улсын экспортын бүтээгдэхүүний 92 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг. Уул уурхайн ихэнх бүтээгдэхүүний үнэ түүхэн дээд хэмжээнд хүрсэн сайхан боломжууд бий. Зэс гэхэд тонн нь 10 мянган ам.доллар давсан байна. Нүүрс 400 ам.доллар давж байна. Өмнө нь ийм таатай нөхцөл байгаагүй.

 

 

Түүхий эдийн үнэ өндөр байгаа ч гол худалдан авагч урд хөрш ковидын хатуу арга хэмжээ авснаар 05 дугаар сараас хойш манай экспорт маш бага болсон. 2018, 2019, 2020 онд Монгол Улс жил бүр 35-36 сая тонн нүүрс экспортолж байсан бол өнгөрсөн онд 16 сая тонн нүүрс гаргасан. Бараг хоёр дахин буурсан. Түүхий эдийн үнэ сайн байгаа ч бид нүүрсээ гаргаж чадахгүй байна. Энэ нь бидний экспортын орлогыг хаагаад байна.

 

Үүнээс шалтгаалаад төлбөрийн тэнцэл алдагдалтай гарч, валютын нөөц, ханшид өнөөдрийн дарамтыг үүсгээд байна. Төв банк үүнийг тодорхой хугацааны дараа тогтворжино гэж үзэж байна. Хил гааль нээгдвэл зэс, нүүрсээ экспортлох боломж байгаа.

 

2021 онд экспортоор 8.5 тэрбум ам.долларын орлого олсон. Үүний 92 хувь нь зэс, нүүрс, төмрийн хүдэр, алт, цайр, жонш зэрэг түүхий эд эзэлж байна. 2022 он гарсаар экспортын орлого хэвийн хэмжээнээс доогуур байна. Нэг, хоёрдугаар сарын орлогыг 2021 онтой харьцуулвал 20 хувиар бууралттай байна.

 

Импорт их хэмжээгээр өсөж байна. Нийт импортын 32 хувийг хэрэглээний бараа бүтээгдэхүүн эзэлдэг. 2021 онд 8 тэрбум ам.долларын импорт хийсэн. Үүний  30 хувь буюу 2-3 тэрбум ам.доллар нь бидний хэрэглээ. Энэ хэрэглээнд 500-600 сая ам.долларыг тансаг зэрэглэлийн суудлын автомашинд зарцуулсан. Энэ хэрэглээ 2022 онд өсөх хандлагатай байна. Монголбанкнаас УИХ, Засгийн газарт хэмнэж болох хэрэглээгээ танах, тэр дундаа тансаг хэрэглээний импортыг багасгахад тодорхой арга хэмжээ авах саналыг тавьж байгаа " гэдгийг хэлж байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Улс орны эдийн засагт нөлөөлтөл нь тансаглаад байвал тодорхой хугацаанд, зохих хэмжээнд хязгаарлалт хийсэн нь зөв. 1000 хан хүний тансаглалд зориулж улсаараа хамаг барилга бүтээн байгуулалтынхаа материал үнийг өсгөөд баймааргүй байна. Энд тэнд дайн тулаан болж зарим нь аяга хоолоор, амьд гарах гэж зүдэрцгээж байхад нэг л их үнэтэй машин унана гэж зүдэрсэн хүмүүс....
2022-03-23
зочин:
Жорлон руу ордог Хүнс нэртэй хороо импортлохыг болимоор байна Монгол 70-80 сая малтай 3 хан сая хүнтэй байж ямар их хог гаднаас авч иддэг юм бэ Мах сүүний үнэ хямдарчихвал гоё өолох гээд байна
2022-03-22
Mash ynen:
Yamar saihan ynen helj bnaa. Bravo!
2022-03-22
Иргэн:
Гадаадын хөрөнгө оруулалтыг л дэмжих хэрэгтэй.
2022-03-22
зочин:
1921 онд навтархай хар гэрээс өөр сууцгүй, задгай тулганаас өөр зуухгүй, өөхөн дэнлүүнээс өөр гэрэлгүй, дан өмд цамцнаас өөр дотуур хувцасгүй, дээлнээс өөр хөнжилгүй, хэзээ ч усанд ордоггүй, оо савангийн талаар ямар ч ойлголтгүй, морин өртөөнөөс өөр тээврийн хэрэгсэлгүй, ламаас өөр эмчгүй, бараг 100 хувь бичиг үсэг мэддэггүй, насанд хүрсэн хүмүүсийн ихэнх хувь нь яр тэмбүүнд баригдсан, сүм хийдийн барилгаас өөр барилгагүй, хот суурингүй, 1 км ч хар замгүй, ганц ч цахилгаан станцгүй, ганц ч үйлдвэрийн газаргүй, ганц ч уурхайгүй, 1 км ч төмөр замгүй, мал маллахаас өөр ажил хөдөлмөрийг огт мэддэггүй, ердөө 500 мянга орчим хүн амьтай, Хятад улсад харъяалагдсан, төв Азийн хамгийн хоцрогдсон сөнөл, мөхөл уруу явж байгаа Ар Монголыг АНУ, Англи, Герман, Хятад, Японы түрэмгийлэлээс хамгаалж, 19921-1990 онуудад хүн амь нь бичиг үсэгт 100 хувь тайлагдсан, соёлжсон, ёс суртахуунтай, боловсролтой, дэлхий ертөнцийг бага ч болов таньж мэдсэн, боловсрол, эрүүл мэнд, аж үйлдвэр, эрчим хүч, уул уурхай, тээвэр, хөнгөн хүнсний үйлдвэр, газар тариалан, мал аж ахуй, шинжлэх ухаан, мэдээллийн технологийн салбарууд хөгжсөн, их дээд сургуулиудтай, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт мэтийн том хотуудтай, Эрдэнэт, Багануур, Шарын гол, Тавантолгой, Шивээ Овоо, Адуунчулуун зэрэг орчин үеийн томоохон уурхайнуудтай, 21 аймгийн төвтэй, 300 гаруй сум суурин газартай, олон улсын харилцаа хөгжсөн, 3 сая гаруй хүн амьтай, НҮБ-ын бүрэн эрхт гишүүн, туурга тусгаар Монгол улсыг байгуулж өгсөн мөнхийн хойд хөрш агуу их Орос орныг үл хүндэтгэх, муулах нь үүх түүхээ огт мэддэггүй ойд төөрсөн сармагчин лугаа, хүн чанараа гээсэн, орчин үеийн барууны тархи угаалтад бүрэн хэмжээгээр мансуурсан хамгийн адгийн хүн-сүргийн шинж юм.
2022-03-22
Mash ynen:
Yamar saihan ynen helj bnaa. Bravo!
зочин:
Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1989 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Харин манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Америк Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл Зориг, Баабар, халзан Ганболд, Гончигдорж, Энхсайхан мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь сүүлийн 30-хан жилд Марксист онолоор зэвсэглэсэн Хятадын коммунист нам Хятад улсыг дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болгон хөгжүүлсөн бөгөөд харин Америк Ардчиллын онолоор зэвсэглэсэн АН, МАН Монгол улсыг улс төрчид нь нам дагасан, цүнх барьсан, авилгал, хээл хахуульд автсан, мэдлэггүй, чадваргүй, дадалгүй, сэтгэлгүй, ёс суртахуунгүй, сахилга батгүй, хариуцлагагүй; ард иргэд нь өр зээл, өвчлөлд баригдсан, боловсролгүй, соёлгүй, ажилгүй, ядууралд автсан, бэлэнчлэх сэтгэлгээтэй хүн дүрстэй бэртэгчингүүд, зэрлэгүүд, адгууснууд болон хувиргаж, энэ дэлхийн хамгийн ядуу буурай орон болгон бүрэн хэмжээгээр дампууруулсан. Энэ бол гашуун боловч үнэн. Америк Ардчилал бол фашизмаас ч илүү аюулт дайсан.
2022-03-22
зочин:
Агуу их Оросын ард түмэн, оросын мэргэжилтэнүүд төв азийн бүдүүлэг монголчуудыг XX зуунд эрдэм боловсролтой, соёлтой, ажиллагсаг, ёс зүйтэй, хариуцлага, сахилга баттай, хүнлэг, эх оронч сэтгэлгээтэй болгон өөд нь татсан. Харин Америкууд сүүлийн 30 жилд монголчуудыг эрдэм боловсролгүй, харанхуй, бүдүүлэг, соёлгүй, ёс зүйгүй, хариуцлагагүй, сахилга баттгүй, залхуу хойрго, өөрийн өчүүхэн утсан чинээ улаан амиа боддог, бэртэгчин, авилгалчин, хахуулчид, ар өврийн хаалга хэрэглэгчид, хэн нэг даргын цүнх баригчид, нам дагагсад болгон хувиргаж уруу татсан. Юу үнэн, энэ үнэн.
2022-03-22
Авилгал:
Авилгал хууль бус орлого ихсээд үнэтэй тансаг хэрэглээг төр дамжсан хэдхэн хүн самарч бна шүү. Иргэд улам ядуураад
2022-03-22
Tosvin mongoor l inportloogyi bol yamar hamaatai ym . Ajlaa hiij chadahgyi muusain ymnuud hamgin tyryynd l haaj booh, horih ym yarij baidag ym
2022-03-22
ыыыб:
Төдэй Монголд монгол хүн баяжих нь ялангуяа авилгалын мөнгөөр баяжих нь Монголын эдийн засаг асар хортой байна. Тэд Монголоосоо юу ч авахгүй дандаа гадны өндөр үнэтэй бараа, архи виски, хувцас хэрэглэл за тэгээд асар үнэтэй машинууд авч байна. Олсон хэдхэн доллар нь бүгд гадагшаа гараад алга болж байна. СЯ татвараар жоохон зохицуулалто хиймээр бнашдээ.
2022-03-22
Dfd:
Төдэй Монгол монгол хүн баяжих нь ялангуяа авилгалын мөнгөөр баяжих нь монголын эдийн засаг асар хортой байна. Тэд Монголоосоо юу ч авахгүй дандаа гадны өндөр үнэтэй бараа, архи виски, хувцас хэрэглэл за тэгээд асар үнэтэй машинууд авч байна. Олсон хэдхэн доллар нь бүгд гадагшаа гараад алга болж байна. СЯ татвараар жоохон зохицуулалто хиймээр бнашдээ.
2022-03-22
ЗОЧИН:
ХУВЬ ХҮН ЮУ АВАХЫГ ХОРИГЛОХ ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ ТӨРИЙН ТАНСАГ ХЭРЭГЛЭЭГ ХАСАХ ХЭРЭГТЭЙ, ЧӨЛӨӨТ ЗАХ ЗЭЭЛИЙН ЗАРЧМААР Л ЯВАХ НЬ ЗӨВ, ЭКСПОРТОО САЙН ЗОХИЦУУЛАХ ХЭРЭГТЭЙ
2022-03-22