Ажилдаа хариуцлагагүй хандсан дэд сайд, газрын даргыг чөлөөллөө

img

 

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Эрүүл мэндийн дэд сайд М.Баттүвшин, Соёл урлагийн газрын дарга Ц.Нацагдолгор нарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. М.Батттүвшин нь 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Эрүүл мэндийн дэд сайдаар томилогдсон бөгөөд түүнийг ажлаа тасалсан, Эрүүл мэндийн сайдын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй үндэслэлээр ажлаас нь чөлөөлжээ.

 

Соёл урлагийн газрын дарга Ц.Нацагдолгор нь Соёлын яамнаас өгсөн үүрэг чиглэлд хайнга хариуцлагагүй хандсан шалтгаанаар халагдлаа.

 

Энэ асуудалтай холбогдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ажлаас хоцорсон, тасалсан, ажлын хариуцлага алдсан хүмүүст авах арга хэмжээгээ чангатгах үүргийг сайд нарт өгчээ.

 

Б.Хэрлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Асашёрьюү:
Оронд нь НАМЗХ болон Хэнтийнхнээ тавина
2022-03-24
Соёл урлагийн газар гэж агентлагуу? газрын дарга гэхээр сайд нь томилж, чөлөөлдөг юм болов уу? гэж бодоол
2022-03-23