Төрийн зарим хяналт шалгалтыг зогсоох хуулийн төслийг хэлэлцэнэ

Өнөөдөр байнгын хороод хуралдаж, холбогдох хуулийн төслүүдийг хэлэлцэнэ. Мөн ажлын хэсгүүд хуралдах хуваарьтай байна.
ЦАГ |
НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН |
ХААНА |
|
09.00 |
Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан |
334 тоот өрөөнд |
|
10.00 |
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан |
“Үндсэн хууль” танхимд |
|
10.00 |
Монгол Улсын сүүлийн 15 жилийн төсвийн бодлого, төсвийн тэнцэлд дүн шинжилгээ хийж, цаашид баримтлах төсвийн бодлогын талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан |
“Их засаг” танхимд |
|
14.30 |
Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан |
“Үндсэн хууль” танхимд |
|
ХОЁР.БАЙНГЫН, ДЭД ХОРООНЫ ХУРАЛДААН |
|||
09.00 |
Хууль зүйн байнгын хорооны хуралдаан:
Хэлэлцэх асуудал:
· Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.03.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
· Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.03.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
|
“Жанжин Д.Сүхбаатар” танхимд |
|
10.00 |
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан:
Хэлэлцэх асуудал:
· Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрүүд /Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэх төсөл/-ийн төсөл /Засгийн газар 2022.01.13-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/
· Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Хөтөлбөрийн хэлэлцээр /Жижиг зардлыг санхүүжүүлэх хөтөлбөр/-ийн төсөл /Засгийн газар 2022.01.13-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/
· "Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.01.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
· Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.05.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
· Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний хэрэгжилтийн мэдээлэлтэй танилцах |
“Их Эзэн Чингис хаан” танхимд |
|
11.00 |
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан:
Хэлэлцэх асуудал:
· Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрүүд /Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэх төсөл/-ийн төсөл /Засгийн газар 2022.01.13-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх/
· Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Хөтөлбөрийн хэлэлцээр /Жижиг зардлыг санхүүжүүлэх хөтөлбөр/-ийн төсөл /Засгийн газар 2022.01.13-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх/
· Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/
|
“Жанжин Д.Сүхбаатар” танхимд |
|
13.30 |
Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны хуралдаан:
Хэлэлцэх асуудал:
· Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилгын олон талт хамтын ажиллагааны зөвлөлийн үйл ажиллагааны талаарх танилцуулга |
“Их Эзэн Чингис хаан” танхимд |
|
14.00 |
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан:
Хэлэлцэх асуудал:
· Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.03.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
· Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/ |
“Жанжин Д.Сүхбаатар” танхимд |
СЭТГЭГДЭЛ БИЧИХ