Жилийн инфляц 2020 оны 10 дугаар сард улсын хэмжээнд 2.4 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 2.6 хувьд хүрэв. Ирэх саруудад инфляц суурь үеийн нөлөөгөөр бага зэрэг нэмэгдэх хэдий ч, эдийн засгийн идэвхжлээс шалтгаалан бага түвшинд хадгалагдаж зорилтот түвшнээс давахааргүй байна. Эдийн засаг “КОВИД-19” цар тахлын нөлөөгөөр 2020 оны эхний хагаст 9.7 хувиар агшсан бол 3-р улиралд уналт -3.1% болон саармагжиж, тѳлбѳрийн тэнцлийн тѳсѳѳлѳл сайжрав. Цар тахлын дотоод тархалтыг хумихаар 11-р сард тогтоосон хѳл хорионы арга хэмжээнүүд нийгмийн эрүүл мэндийг хамгаалж, дунд урт хугацаанд эерэг нѳлѳѳтэй боловч богино хугацаанд эдийн засгийн үйл ажиллагааг хумьснаар сэргэлт удаашрах тѳлѳвтэй байна.