Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Өөртөө ажлын байр бий болгодог иргэд дэмжлэгийн гадна үлдэж байна
2020-11-23

 

Дэлхий нийтэд цар тахал дэгдсэнээс хойш 11 сар болж байна. Манайх дотооддоо алдалгүй арван сар барьсан ч өнөөдөр дотоодод халдварласан тохиолдол 608 болоод байна. Цар тахлыг алдаагүй хэрнээ үүнд зарцуулсан зардлын хэмжээгээрээ бусад дотроо алдсан улстай харицуулахад төсвийн алдагдлаар 27-д жагсаж байсан. Өөрөөр хэлбэл, энэ хэмжээгээр урьдчилан сэргийлэх ажилд нэлээд мөнгө зарцуулсан нь тодорхой. Гэвч энэ дэмжлэгийн гадна өөртөө ажлын байр бий болгодог үйлчилгээний бизнес болох  үсчин, авто засвар, авто угаалга, дугуй засвар, цайны газар ажиллуулдаг түүнчлэн оёдол, гар урлал, модон эдлэлийн үйлдвэрлэл эрхэлдэг иргэд “COVID-19”-ийн эсрэг төрөөс авч хэрэгжүүлж буй эдийн засгийн дэмжлэгийн гадна үлдсэн байна. Тодруулбал, цар тахлыг дотооддоо алдаагүй байх үеийн “Өндөржүүлсэн бэлэн байдал” зарлаж хөл хорио тогтоож эдийн засаг, жижиг бизнесийг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлсэн ихэнх арга хэмжээ хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд хүрч нөлөөллөөгүй байна.

 

Ялангуяа, Улаанбаатар хотын хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд хамгийн хүндээр тусч борлуулалтын орлогыг хамгийн ихээр буюу 9.1 дахин бууруулсанг “Улаанбаатар худалдааны танхим”-аас судалгаа харуулж байна. Судалгаанд Сонгинохайрхан, Баянгол, Баянзүрх, Чингэлтэй дүүрэг, Ховд, Дархан-Уул, Хөвсгөл, Сүхбаатар, Өмнөговь аймаг зэрэг дөрвөн дүүрэг, зургаан аймгийн 1652 хувиар хөдөлмөр эрхлэгчид хамрагдсан байна. Нийт хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн  энэ оны  тав,долдугаар  сарын борлуулалтын орлого өмнөх оны мөн үеэс 126,9 тэрбум төгрөгөөр буурчээ. Үүний 0,64 хувь нь олон нийтийг хамруулсан арга хэмжээг зохион байгуулах, зарим төрлийн бизнесийг түр хааснаас болжээ.

 

Тодруулбал, 1,2 хувь  нь хүүхдийн баяр, Монгол наадам зэрэг баяруудыг тэмдэглээгүйгээс болсон бууралт аж. Түүнчлэн  зарим төрлийн бизнесийн үйл ажиллагааг зогсоосон нь судалгаанд оролцогчдын хоёр сарын борлуулалтын орлогыг 808.3 сая төгрөгөөр бууруулсан байна. Үүнээс харахад хувиараа хөдөлмөр эрхлэгчийн  борлуулалтын орлого буурсан үндсэн шалтгаан нь зах зээл, эдийн засгийн идэвхжил хумигдсан, зах зээлийн тодорхойгүй байдлаас болж хүлээлт үүссэн зэрэгтэй илүү холбоотой  байна хэмээн судлаач, эдийн засагч Б.Хаш-Эрдэнэ онцолсон.  Борлуулалтын дундаж орлогын хэмжээг Улаанбаатар хотод бүртгэлтэй нийт 17677 хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн хэмжээнд авч үзвэл тэдний нэг улирлын борлуулалтыг 2019 оны мөн үетэй харьцуулахад 1.3 их наяд төгрөгөөр буурсан үзүүлэлттэй. Жишээлбэл, Дархан-Уул, Сүхбаатар, Ховд, Өмнөговь, Хөвсгөл аймгийн судалгаанд хамрагдагсдын борлуултын орлого өмнөх оны мөн үеэс 1.3-1.6 дахин буурчээ.

 

Энэ нь төрөөс эдийн засаг, бизнесийг дэмжих, идэвхжүүлэх чиглэлээр авч байгаа ихэнх арга хэмжээ тухайлбал төрийн худалдан авалт, зарим төрлийн бараа бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлөх, НДШ, ХАОАТ-ын чөлөөлөлт гэх мэт нь хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд хүрч нөлөөлдөггүй нь харагдаж  байна. Мөн “Өндөржүүлсэн бэлэн байдал” зарласантай холбоотойгоор зарим төрлийн үйлчилгээ, үйл ажиллагааны ажиллах цагийн хуваарийг багасгах зөвхөн энэ шийдвэрээс болж судалгаанд оролцсон нийт 1652 хүний нэг улирлын борлуулалтын орлогын хэмжээ 4.3 тэрбум төгрөгөөр буурсан аж.

 

Тиймээс “Гамшигийн үеийн бэлэн байдал”-ын  энэ цагт төрөөс энэ хэсэгт бодит эдийн засгийн дэмжлэгийг үзүүлэх нь зайлшүй юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Shuud.mn
Сонин хачин
Тусламж дэмжлэг байхгүй бол байдал маш хэцүү болж байна зүгээр мөрөөр нь ажилийг нь хийлгээ доривтой арга хэмжээ авч чадахгүй юм бол өөр яах юм
2020-11-25
амьдрал хүндхэн болж байна:
Хүнс үйлдвэрлэдэггүй, үнэт цаас мэтийн бусад хүрээнд бизнест хүчээ үзэхээр компани байгуулж ажилласан хүмүүс одоо их хэцүүдэж байна. Эргэлтийн мөнгө багатай жижиг компаниуд хаалгаа хаах нь цаг үеийн асуудал болж байна. ХЭН л туслав гэж дээ. ГАМШГИЙН үеийнх гэж ажилчдаа цалингийн 50 хувийг ч тавих мөнгөгүй жижиг компаниуд л харамсалтай байна даа
2020-11-23