41,533 зээлдэгчийн ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулаад байна
Орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт хамрагдагсдын зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах хүсэлт гаргасан иргэдийн 92 хувийнх нь хүсэлтийг шийдвэрлэжээ.
Орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт хамрагдагсдын зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах хүсэлт гаргасан иргэдийн 92 хувийнх нь хүсэлтийг шийдвэрлэжээ.
Бизнесийн салбарын хүндхэн ачааллыг нуруун дээрээ үүрэлцэж явдаг жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих, өсөж дэвжих боломжийг нь нэмэгдүүлэх зорилгын хүрээнд ХААН Банк сургалт, цогц хөтөлбөрүүдийг санаачлан үе шаттайгаар хэрэгжүүлж ирсэн.
Резидент эмч нарын хувьд өнөөдрийг хүртэл 40 гаруй тусгаарлалтын байранд томилгоогоор 741 резидент эмч дайчлагдан ажилласнаас 133 нь хоёр удаа, зургаа нь гурван удаа давтан ажиллаж байна. Эдгээр резидент эмч нарын дотор гэр бүлийн хосууд ч хэд, хэд байгаа билээ.
Манай компанийн үйл ажиллагаа цахимаар хэвийн явагдаж байгаа бөгөөд халдвар хамгааллын дэглэмийн хүрээнд ажлын байранд иргэдийг хүлээн авахгүй байгаа болно.
Олон улсын банк санхүүгийн салбарын нэр хүндийг тодорхойлогч “Global Finance” сэтгүүл 2020 оны дэлхийн шилдэг банкнуудыг шалгруулснаас Монгол Улсаас Голомт банк “Шилдэг Дижитал банк”-аар тодорлоо. Ингэснээр Голомт банк “Global Finance” сэтгүүлийн шагналыг 6 дахь удаагаа хүртэж байна.
МҮХҮАТ-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн оны онцлох аж ахуйн нэгжийг тодруулах 24 дэх удаагийн “ЭНТРЕПРЕНЕР-2020” ёслол хүндэтгэлийн ажиллагааг энэ жил цуцалж байгааг мэдэгджээ.
Тус компанийн хувьд өмнөх жилд 22,000 өрх бүртээ 3 тонн нүүрс үнэгүй олгосон байсан гээд ард иргэд рүү чиглэсэн томоохон ажлуудыг санаачлан зохион байгуулдаг. Өмнөговь аймагтаа олон нүүрсний уурхай байдаг ч дотооддоо нүүрс борлуулдаг ганц уурхай “Тавантолгой” ХК байдаг юм.
Голомт банк 2015 оноос ханган нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн бүтээгдэхүүнийг санаачлан, дэлхийн томоохон төсөл хөтөлбөр болох зэсийн баяжмал олборлогч “Оюу Толгой” ХХК-тай хамтран тус төсөлд оролцож буй 860 гаруй байгууллага, тэр дундаа 550 гаруй үндэсний компанийн 13,000 гаруй залуусыг дэмжин ажиллаж байна.
Нийгмийн хариуцлагын хүрээнд харилцагчдынхаа санхүүгийн боловсролд хөрөнгө оруулалт хийх зорилготойгоор Голомт банкны баг хамт олны багагүй хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүнд иргэдэд санхүүгийн цогц боловсрол олгох finedu вэб хуудас /www.finedu.mn/ болон Монголдоо анхдагч эдийн засгийн судалгааны DUA /https://dua.golomtbank.com// платформыг албан ёсоор танилцуулж байна.
Монголбанкнаас Жижиг, дунд үйлдвэрлэл болон уул уурхайн бус экспортын салбарыг дэмжих зорилгоор репо арилжаагаар урт хугацаатай санхүүжилт олгосны дагуу ХААН Банк нэр дурдсан салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдээс зээл дахин санхүүжүүлэх хүсэлтийг цахимаар хүлээн авч эхэллээ.
Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит 23 дугаар хуралдаан цахим хэлбэрээр өнөөдөр болж нийт 16 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.
12 сарын 8, Женев хот. НҮБ-ын Байгаль Орчны Хөтөлбөр Санхүүгийн Санаачилгаас “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтын амлалт”-д нэгдсэн 38 гишүүн банкны Парисын хэлэлцээрийн дагуу өөрсдийн зээлийн багц болон үйл ажиллагааг уялдуулах амлалт өгснөөс хойш 1 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн эхний алхмуудын талаар мэдээлсэн тайланг хүргэж байна. Дашрамд дурдахад, Голомт банк нь энэхүү амлалтыг батлан хэрэгжүүлж буй Монгол Улсын цор ганц арилжааны банк юм.
Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2020 оны 3 дугаар улирлын байдлаар нийт 44.3 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 697.6 мянган ажиллагчид хамрагдсан байна.
“Тавантолгой түлш” ХХК –ийн сайжруулсан шахмал түлшний Зүүн бүсийн үйлдвэр ашиглалтад орлоо. Нийслэлийн Налайх дүүрэгт зургаан сарын дотор баригдаж өнөөдөр үйл ажиллагаагаа эхлүүлж байна. Үйлдвэрийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, асуудал хариуцсан яамдын сайд нар болон хотын удирдлага, бусад албаны хүмүүс оролцов.
Цар тахлын халдварын эрсдэл өндөр байгаа энэ үед иргэдийг төлбөр тооцоогоо зайнаас хийхийг уриалан Голомт банкнаас “Сугалаатай SocialPay” аянаа энэ оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал зарлалаа. “Төлбөр тооцоогоо зайнаас хийж, өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ эрсдэлээс хамгаалъя” уриатай энэхүү аянд 2020.12.01-ээс 2020.12.31-ний хооронд SocialPay-ээр төлбөр тооцоо хийж, сугалаатай болсон 5 азтан тус бүр 500,000 төгрөгийн эзэн болно.
Манай улсад Ковид-19 халдварын тохиолдлууд бүртгэгдэж,халдварын эрсдэл өндөр байгаа энэ үед бэлэн мөнгө ашиглах нь түүгээр дамжин халдвар авах магадлалыг ихэсгэх нэг нөхцөл болдог тул бэлэн мөнгөнөөс зайлсхийж, төлбөр тооцоогоо зайнаас хийхийг ЭМЯ, Монголбанк болон арилжааны банкнуудын зүгээс уриалаад байгаа билээ.
Импортод эзлэх гол нэрийн барааг өмнөх оны мөн үетэй харьцуулан авч үзвэл хүнсний бүтээгдэхүүний импорт 3.3 сая ам.доллар буюу 24.4 хувь, эрдэс бүтээгдэхүүний импорт 6.3 сая ам.доллар буюу 23.9 хувь, автомашин, машин техникийн импорт 39.5 сая ам.доллар буюу 45.3 хувь, бусад барааны импорт 5.1 сая ам.доллар буюу 16.7 хувиар тус тус буурчээ.
УОК-ын зөвшөөрлийн дагуу Голомт банкны Улаанбаатар хот дахь нэр бүхий салбар нэгжүүд 9:00-16:00 цагийн хооронд харилцагчдадаа үйлчилгээ үзүүлж байна. Орон нутгийн харилцагчдын хувьд, гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын хүрээнд Сэлэнгэ аймгийн салбараас бусад орон нутагт Онцгой байдлын газраас тусгайлан цаг заагаагүй бол ажлын өдрүүдэд 09:00-16:00 цаг хүртэл банкны салбаруудаас үйлчилгээ авах боломжтой юм.
Цар тахалтай холбоотойгоор иргэдийн ипотекийн зээл болон хэрэглээний зээлийн төлбөрийг энэ оны арваннэгдүгээр сарын 1-нээс 2021 оны долдугаар сарын 1 хүртэл долоон сарын хугацаанд хойшлуулж царцаах шийдвэрийг Засгийн газраас гарсан.
Монголын үндэсний, худалдаа аж үйлдвэрийн танхим 3500 гаруй аж ахуйн нэгжээс хатуу хөл хорио бизнест хэрхэн нөлөөлж байгаа талаар цахимаар судалгаа авчээ. Энэхүү судалгаанд худалдаа, үйлчилгээ, барилга, боловсруулах үйлдвэрлэл, боловсрол, уул уурхай, аялал жуулчлал, тээвэр, мэдээллийн технологи зэрэг салбар хамрагдсан байна. Борлуулалтын орлогоор нь ангилж үзвэл судалгаанд оролцогсдын 41 хувийг 100 сая төгрөгөөс доош орлоготой аж ахуйн нэгж эзэлж байсан бол таван тэрбум төгрөгөөс дээш орлоготой нь есөн хувийг бүрдүүлжээ. Ажиллагсдын тоогоор гэвэл 54 хувь нь 19 хүртэлх ажилтантай бол 13 хувь нь хувиараа бизнес эрхлэгч байна. Ковид 19 цар тахлын халдвар, тархалтаас сэргийлэх арга хэмжээ бүхий л салбарт 90 хүртэлх хувиар нөлөөлжээ. Тухайлбал, үйлчилгээ, худалдаа, боловсруулах үйлдвэрлэл, тээвэр, барилга тэргүүтэй эдийн засгийн голлох суурь салбарт хамгийн их сөрөг нөлөө үзүүлсэн байна.