Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Дундаж давхарга халамж авах хэсэг руу унах нь
2020-12-04
Гэрэл зургийг MPA.mn

 

Сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол Улсын ядуурлын үзүүлэлт тогтвортой буурч иржээ. Одоо энэ бууралт улам нэмэгдэх хандлагатай. Ядуурал хөдөөд их байсан бол Дэлхийн банкны сүүлд гаргасан судалгаагаар Улаанбаатар хот, төв суурин газар төвлөрснийг онцолж байна.

 

Ялангуяа хөл хорионы үед өөрөө өөртөө ажлын байр бий болгож амьдрал ахуйгаа залгуулдаг хэсэг болон багахан цалингийн орлогоор буюу 500 мянган төгрөгөөс хэтэрдэггүй хэсэг, халамж авах хэсэг буюу ядуурал руу унах дохиог өгсөн гэдгийг эдийн засгийн ухааны доктор профессор Д.Лхагвасүрэн “Хатуу хѳл хорио эдийн засагт учруулж буй сѳрѳг үр дагавар судалгаандаа тусгасан байна. “СOVID-19”-ийн өмнө манайд 150 мянган хүн ажлын байргүй байсан бол одоо энэ тоо 500 мянга болсон гэж МҮХАҮТ-ын хийсэн судалгаа харуулж байна. Тэгэхээр энэ хэмжээний хүн ядуучуудын эгнээнд шилжиж халамж авах хэсэг руу унах нь гэсэн үг. Манай улсын ядуурлын төвшин 2019 оны сүүлээр 28 хувьтай. Ядуурлын шугам руу унах дөхөж байгаа 400 мянган хүн  байна гэсэн судалгааг Дэлхийн банк гаргасан байсан.  Хатуухан хэлбэл, хатуу хөл хорио нь  өвдөж үхэх үү, эсвэл  өлсөж үхэх үү гэдэг сонголт дээр ирсэн. Гэвч өлсөж үхэх  буюу өдрийн орлогоороо амьдардаг хэсэгт УИХ, Засгийн газраас бодит мөнгөн дэмжлэгийн арга хэмжээ авахгүй байгааг  шүүмжилсээр байна.

 

Ялангуяа Улаанбаатар хотын гэр хороололд байдал хүндэрснийг Үндэсний статистикийн хорооны өрхийн нийгэм эдийн засгийн судалгаа тодорхой харуулж байна. Тухайлбал, дүүргүүдийн  2017-2019 оны өрхийн нэг хүнд ногдох сарын  орлогыг түүврээр 11 мянга орчим өрхийн 40 мянган иргэний дунд явуулахад нэг хүнд ногдох сарын орлого нь дүүргээсээ хамаарч 174-274 мянган төгрөг байжээ. Нэг өрх дунджаар 3-8 гишүүнтэй. Харин хатуу хөл хорионы үед энэ орлого байхгүй болсон. Хорио энэ хэвээр цааш үргэлжилбэл, Хүүхдийн 100 мянган төгрөгөөс өөр орлогогүй болно гэсэн тооцоог гаргажээ. Хамгийн хэцүү нь Багахангай, Налайх, Багануур зэрэг алслагдсан дүүрэг байна. Тодруулбал, Багануур дүүргийн судалгаанд хамрагдсан 7.3 мянган өрхийн 70 хувь нь Чингэлтэйн 149 мянган өрхийн 80 хувь, Сонгинохайрхан дүүргийн 346 мянган өрхийн 73  хувь нь хамгийн орлого багатай хэсэг байна. Энэ бол COVID-19-гүй үеийн статистикт суурилсан судалгаа. Одоо бодит байдал бүр дордож байна.

 

Дэлхийн 131 оронд 277 хөтөлбөр хэрэгжүүлжээ

 

Хатуу хөл хорионы үеэр амьжиргаагаа алдаад байгаа иргэн О ярихдаа  “Манай том хүү багшийн дээдийн хажууд лангуу түрээслээд канон, компьютер ажиллуулж цээж зураг авч өдрийн орлогоороо амьдардаг. Бэр дээд сургуульд оюутан. Бага насны гурван хүүхэдтэй.  Одоо тэднийх огт орлогогүй болсон. Хүүхдийн 300 мянган төгрөгөө аваад 200 мянгыг нь лангууны түрээс нэхэгдээд төлсөн. Жаахнууддаа хоол хүнс, памперсыг нь би л илүүчилж зөөж байна” хэмээн ярьсан. Ийм жишээ олон байна. Өөртөө ажлын байр бий болгоод өөрөө өөрийгөө цалинжуулдаг лангуу түрээслэгчид түрээсээ төлж төрийн царай харахгүй амьдарч явсан хүмүүс ингээд юу ч үгүй, ямар ч аргагүй, орлогогүй болчихоор ядуучуудын эгнээнд шилжинэ. Төр нь дунд давхаргынханд чиглэсэн бодлого гаргахгүй бол халамж авагчдын тоо нэмэгдэж төсөв нь ачааллаа дийлэхгүй болох нь. Ийнхүү төр бие биенээсээ хамааралтай жижиг дунд бизнесийнхэнд мөнгөн дэмжлэг үзүүлэхгүй бол хатуу хөл хорионы дэглэмд дундаж болон ядуурлын шугам руу дөхсөн хэсэг нь халамжийн хэсэг рүү бөөн бөөнөөрөө унах нь. 

 

Улмаар ядуусын эгнээг тэлж халамж авах хэсэг нэмэгдэхээр байна. Тэгэхээр халдвар хамгааллын дэглэмийг өндөрсгөөд жижиг бизнес, үйлчилгээний салбарын үйл ажиллагааг ядаж 50 хувь нээх хэрэгтэй гэдгийг олон эх сурвалж хэлж байна. Сая нээсэн 18 байгуулагын үйл ажиллагаа дотор томчууд өөрсдийн л бизнесийг харсан шийдвэр гаргасан  болохоос биш  дундаж  давхарга болон жижиг худалдаа үйлчилгээ эрхлэгчдийг харж хандсан, дэмжсэн зүйл алга. Гэтэл дэлхийн 131 орон цар тахлын энэ үед бэлэн мөнгө өгөх хөтөлбөр 277 хэрэгжүүлсэн байна.

 

2021 оны төсөвт тодотгол хийж урсгал зардалд тавьсан 2.1 их наяд, бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтад суулгасан 3.5 их наяд төгрөгөө хэмнэж эдгээр хүн амын 50 орчим хувь болох өөрсдөө ажлын байр бий болгож  орлогоо олдог хэсгээ тэтгэх боломж байна. Тэвчиж болох зардал, нэн тэргүүний зардал гэдгээ ялгаж зөв шийдвэр гаргаасай гэж иргэд хүсч байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 

Ц.МЯГМАРБАЯР

Shuud.mn
Сонин хачин
zochin:
unadgaa unachaad bnoo.ogoh guril budaa tos mos bval ogoorei avna shuu.huuhed hoolgui bolj bna.huns avah bair gerelinhe mungiig ogoh mungo alga.
2020-12-06
ядо:
Дундаж давхрага бхгүй болсоон ХЭТ БАЯЧУУД эд нар уул уурхай эзэмшдэг хэдхэн гэр бүл, ядуучууд 2 бна.
2020-12-05
ҮНИЙН ХӨӨРӨГДӨЛ ХЭТЭРЛЭЭ:
Унадгаа уначихсаан. Эм,Хүнс 2-н ҮНИЙН ХӨӨРӨГДӨЛ ТЭНГЭРТ ХАДЛАА МЭДЭЖ БГАА ХҮШҮН БНА УУ?
2020-12-05