Оны сүүлийн өдрүүд тохиож буй энэ үед хувь хүн, албан байгууллагууд өнгөрч буй ондоо хийж бүтээсэн амжилт ололт, алдаа оноогоо дүгнэн хэлэлцэж, ирэх оныхоо өнгийг тодорхойлдог билээ. Голомт банкны хувьд улиран одож буй 2020 онд харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагад нийцүүлэн салбартаа шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийг анхлан нэвтрүүлж, хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй дэлхийн хөгжилтэй зэрэгцэн алхаж, салбарын хөгжлийг нэг шат ахиулахын төлөө хувь нэмрээ оруулан ажилласан амжилтаар дүүрэн жил болжээ. Тус банкны салбартаа оруулсан хувь нэмрийг нь үнэлэн дотоодын болон олон улсын нэр хүндтэй шагналын хур буусны дотор Монголбанкнаас зарласан аян, уралдаануудад идэвхийлэн оролцож, амжилтаараа түүчээлснийг онцлон тэмдэглэж байна.