Топ бизнесүүд тогтвортой хөгжлийн төлөө нэгдэхээр цуглалаа
10 цаг 28 мин

 

ХААН Банкнаас санаачлан Санхүүгийн зохицуулах хороо, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын Тогтвортой санхүүжилтийн холбоо болон Монгол дахь Нэгдсэн үндэстний байгууллагын Хүүхдийн сантай хамтран зохион байгуулсан “Тогтвортой ирээдүй ба хамтын нөлөө” сэдэвт уулзалт, арга хэмжээ өнөөдөр ХААН Банкны Сөүл оффист боллоо.
Монголын ТОП аж ахуйн нэгж байгууллагын удирдлагууд урилгаар оролцож буй тус арга хэмжээний үеэр  НҮБ-аас тунхагласан Тогтвортой хөгжлийн 17 зорилгод бизнесүүд, хувь хүн бүр хэрхэн хувь нэмрээ оруулж болох, тэр дундаа Тогтвортой санхүүжилтээр дэмжин Тогтвортой хөгжлийн зорилгуудад хүрэх боломжуудын талаар хэлэлцсэнээс гадна компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран юу хийх боломжтой талаар санал хуваалцсан юм.

 

 

ТоС холбооны 2024 оны “Манлай банк”-аар сонгогдон ажиллаж буй ХААН Банкны зүгээс бизнесүүдийг Тогтвортой хөгжлийн зорилгуудад хувь нэмрээ оруулж, Монгол Улсын үндэсний тодорхойлсон хувь нэмэрт өөрсдийн зүгээс үр бүтээлтэй ажиллахад ногоон санхүүжилтээр дэмжих боломжийг танилцуулсны дээр тогтвортой хөгжлийн өөрийн сайн жишээг хуваалцлаа.


ХААН Банкны Гүйцэтгэх захирал, ТоС холбооны Удирдах зөвлөлийн дарга Р.Мөнхтуяа“ Монгол Улсад Тогтвортой хөгжлийг хурдасгахын тулд Тогтвортой санхүүжилт буюу санхүүгийн хөшүүргээр дамжуулан байгаль орчин, нийгэмд үзүүлэх эрсдэлээ тооцох, бууруулах замаар бизнесүүдээ ногооруулж, аажмаар шилжилт хийх боломжууд бий. Энэ хүрээнд төр засгийн байгууллагуудтай хамтран нэг талаас бодит үйл хэрэг болгох нөгөө талаас үр өгөөжийг хүртэх чухал оролцогч тал нь хувийн хэвшлийн байгууллагууд бид юм. Тэр дундаа манай ХААН Банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 2-т эрэмбэлэгддэг, үндэсний тэргүүлэгч банк, санхүүгийн байгууллагын хувьд салбартаа үлгэр жишээ үзүүлж ажилладаг.

 

 

“Тогтвортой хөгжилд манлайлагч” байна гэж үнэт зүйлдээ тодорхойлсончлон тогтвортой хөгжлийн зорилтуудыг өөрийн стратегидаа тусган нэвтрүүлж, Тогтвортой хөгжлийн бодлогоо батлан, банкныхаа бүхий л түвшний үйл ажиллагаатай нийцүүлэн ажиллаж байна. Мөн 2025 он гэхэд бид нийт зээлийн багцынхаа 10 хувийг “ногоон зээл” болгох зорилт тавьсан. Энэ хүрээнд ногоон эдийн засгийг бий болгох, байгальд ээлтэй үйл ажиллагааг санхүүжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах нөлөөтэй бизнесүүдийг дэмжих чиглэлд бид онцгой анхаарч ажиллана” хэмээн онцолсон юм.

 


ХААН Банк жилийн өмнө НҮБ-ын Хүүхдийн сантай Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, бизнесийн болон нийгмийн хариуцлагын үйл ажиллагаанд хүүхдийн эрхийг хангах, хамгаалах чиглэлд анхаарч хамтран ажиллахаар болсон билээ. Өнөөдрийн арга хэмжээний үеэр МҮХАҮТ НҮБ-ын Хүүхдийн сан хамтран Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан бөгөөд бизнесүүд хүүхдийн эрхийг хангах, хамгаалах чиглэлд НҮБ-ын Хүүхдийн сантай ойр ажиллах, хамтраад санал санаачилга хэрэгжүүлэх уриалга дэвшүүлсэн нь онцлог байв.


Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк

Shuud.mn
Сонин хачин
Na:
I'm thrilled to share that I recovered $170,000 of my lost cryptocurrency investment, thanks to Forensic Hacker Tech Recovery Firm. After being locked out of my account for nine months by a broker, I thought all hope was lost. But Forensic Hacker Tech's expertise ensured a seamless recovery process. If your broker is delaying withdrawals or demanding additional deposits, don't hesitate to reach out to Forensic Hacker Tech. Their team will guide you through the recovery process, helping you retrieve your stolen funds within days. Contact Forensic Hacker Tech Recovery Firm at forensichackerstech@gmail.com for assistance.
2024-10-04
Na:
I'm thrilled to share that I recovered $170,000 of my lost cryptocurrency investment, thanks to Forensic Hacker Tech Recovery Firm. After being locked out of my account for nine months by a broker, I thought all hope was lost. But Forensic Hacker Tech's expertise ensured a seamless recovery process. If your broker is delaying withdrawals or demanding additional deposits, don't hesitate to reach out to Forensic Hacker Tech. Their team will guide you through the recovery process, helping you retrieve your stolen funds within days. Contact Forensic Hacker Tech Recovery Firm at forensichackerstech@gmail.com for assistance.
2024-10-04