Голомт банкнаас иргэд, харилцагчдынхаа хадгалах зуршлыг дэмжиж, санхүүгийн дархлаатай болоход нь туслах “Хадгаламжтай аялал” сугалаат аяныг 2024.05.15-2024.08.31-ний хооронд амжилттай хэрэгжүүллээ. Аяны хүрээнд иргэдийн, төгрөгийн, 6 сар ба түүнээс дээш хугацаатай хадгаламж шинээр нээсэн, орлого хийсэн, хугацаа сунгасан харилцагчдын 100,000₮ тутамд 1ш сугалаа олгосон юм. Харин энэ хугацаанд идэвхэжсэн нийт 4.5 сая гаруй сугалаанаас хамгийн азтай 20 харилцагчийг тодруулан Хонг Конгийн Disneyland руу хосоороо аялах эрхээр шагналаа.
Ирээдүйдээ зориулан хадгалаад азтан болсон харилцагчдадаа баяр хүргэе. Зарим азтануудын сэтгэгдлээс та бүхэнд хүргэж байна.