Засгийн газрын өнөөдрийн /09.25/ ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаас ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. Түүнийг АТГ-аас нэр бүхий эмнэлгийн удирдлагуудаас авлига авсан, хясан боогдуулах замаар худал бичилт хийж байсан гэх үндэслэлээр саатуулан шалгаж байгаа билээ.
Л.Бямбасүрэн нь 2016 оноос Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байсан бөгөөд 2020 онд ЭМДЕГ-ын даргаар томилогдож байсан юм.
Эх сурвалж:www.polit.mn