Японы ЛАН-н даргын сонгууль 9 дүгээр сарын 27 нд болно. Эхний санал хураалтаар ялагч тодрохгүй хоёр дах шатны санал хураалтаар даргаа сонгох нь тодорхой. Коизүми Шинжиро, Ишиба Шигэрү, Такаичи Санаэ нарын нэг нь ЛАН-н дарга болох магадлалтай.
Сонгууль хэрхэн явагдах вэ.
Хоёр танхимын парламентийн гишүүн (368) бүр нэг саналын эрхтэй. Энэ тоотой тэнцүү саналыг нийт намын гишүүд, дэмжигчдэд хуваарьлаж нийт (736) саналаас эхний санал хураалтаар 50%-с дээш санал авсан хүн ЛАН-ын даргаар сонгогдоно. Намын гишүүн гэдэгт нэг жилийн хугацаанд татвараа төлсөн хүнийг тооцно,одоо нийт 1.1 сая орчим хүн байна. Намын гишүүдийн саналыг пропорцианаль хамгийн дундажын аргаар (highest averages methods) нэр дэвшигчдэд хуваарилана.
Харин аль нэг нэр дэвшигч 50-иас дээш хувийн санал авч чадахгүй бол хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигч хоёр дахь шатанд өрсөлдөнө.
Хоёр дахь шатанд хоёр танхимийн гишүүд (368)+47 муж бүр нэг санал нийт 415 саналаас 50%-с илүү санал авсан нь даргаар сонгогдоно.Тиймээс хоёр дахь шатанд парламентийн гишүүдийн санал хамаагүй илүү жин дарна.