Улаанбаатарт +17 хэм дулаан байна
23 цаг 4 мин

Малчид, хадланчид, тариаланчдад зориулсан мэдээ:

 

Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна.

 

2024 оны 09-р сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Халх голын сав газар болон Дарьгангын тал нутгаар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +8...+13 градус, Алтайн өвөр говиор +23...+28 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр +18...+23 градус, бусад нутгаар +13...+18 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө +16...+18 градус дулаан байна.

 

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө +16...+18 градус дулаан байна.

 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруунaaс секундэд 6-11 метр. Өдөртөө +15...+17 градус дулаан байна.

 

05 цагт Улаанбаатарт: +4 градус дулаан, харьцангуй чийг 81 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

 

Shuud.mn
Сонин хачин