Өчигдөр Дорнод аймгийн Матад сумын Давст ухаа гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 220км, сумын төвөөс зүүн урд зүгт 100 км/-т хээрийн түймэр гарсан дуудлагыг өчигдөр буюу гуравдугаар сарын 29-ний 17:20 цагт хүлээн авчээ.
Дуудлагын дагуу Дорнод, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Матад сумын ЗДТГ, Газрын тосны 19-р талбайн ажилнууд, нутгийн иргэд түймрийг унтраасан байна. Түймрийн голомтод 20:30 цагийн байдлаар салхи баруун хойноос 4м/с орчим, -5 градус хүйтэн байгааг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Уншиж байна |