Чөлөөт бөх болон жүдо бөхийн багийн халз барилдаан Монгол бөхийн өргөөнд боллоо. Энэ үеэр чөлөөтийн багийнхан Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат улсын начин Өлзийсайханы Батзул агсны гэр бүлийнхэнд хүндэтгэл үзүүллээ. Чөлөөтийн багийнхан Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат улсын начин Өлзийсайханы Батзул агсныг дурсаж, түүний зураг бүхий футболкоор жигдэрсэн юм.
Улсын начин Ө.Батзул 2024 оны долоодугаар сарын 30-ны өдөр зуурдаар таалал төгсөж, Монголын бөхийн ертөнцөд нөхөж баршгүй хүнд гарз тохиосон билээ. Ө.Батзул нь 1994 онд Орхон аймгийн Баян-Өндөр сумд төрж бага наснаасаа үндэсний бөхөөр хичээллэхдээ үндэсний бөхөөр 2016 онд “Аймгийн харцага”, 2020 онд “Аймгийн арслан”, 2022 онд “Монгол Улсын начин” цол тус тус хүртсэн.
Уншиж байна |