Ж.Алдаржавхлан сонсголыг 2 үе шаттай явуулах тухай санал гаргалаа
3 цаг 57 мин

 

Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан сонсголыг 2 үе шаттай явуулах тухай санал гаргалаа. Тэрбээр “Бид нар өмнө нь “Нүүрсний сонсгол” гэж хийгээд Монгол орон даяар бөөн шуугиан дэгдээсэн. Саяхан “Ногоон автобус”-ны сонсгол мөн “Эрүүдэн шүүлт”-ийн сонсголыг хийсэн. Цаашид хуульд өөрчлөлт оруулж энэ сонсголуудыг хоёр үе шаттай хийх санал байна.

Эхлээд хяналтын сонсголоо хийгээд жилийн дараа “Үр дүнгийн сонсгол” хиймээр байна. Эс бөгөөс ямар ажил хийгдсэн нь тодорхойгүй, олон хүмүүс зовлонгоо ярьж байгаад явдаг, ямар ч үр дүнгүй болсоор байна. “Бид нар энд ирж олон удаа ярьсан, ерөөсөө шийдэгдэхгүй байна” гэж сонсголд орсон хүн ярьж байна. Бид нар сонсоод л явах биш тэр асуудлуудыг яаж шийдсэн, хэнд хариуцлага хүлээлгэсэн бэ? гэдгийг сонсох “үр дүнгийн сонсгол”-ыг хийдэг болох хэрэгтэй. Манай нийгэмд “яаж хариуцлагаас бултах вэ” гэдэг ажил их явдаг учраас үүний үр дүнг заавал үздэг байх шаардлагатай.

Мөн ХЭҮК гэж шүдгүй байгууллага байна. 100 гаруй хүний бүтэц, орон тоотой том байгууллага. Гэтэл тэдэнд ямар ч шийдвэр гаргах эрх алга. Тиймээс ХЭҮК-т эрүүдэн шүүсэн хүмүүсийг шалгадаг, тэр байгууллагын эрхийг нь түтгэлзүүлдэг эрхийг нь өгөх нь зүйтэй” гэв. УИХ-ын гишүүн П.Сайнзориг “Ж.Алдаржавхлан гишүүний гаргаж буй саналуудыг дэмжиж байна. Хууль зүйн байнгын хорооны дарга цаашдаа анхаарч, тал талдаа мэдээлэлтэй ажиллах байх. Харин ХЭҮК-ын тухайд эрүүдэн шүүхийн асуудал эрхэлсэн гишүүн нь бие даасан байгууллага болгоно гээд их буруу ажиллаж байгаа юм билээ. Сүүлдээ хяналт шалгалт руу орж байна. Үүнийг шийдэж, ХЭҮК-ыг нэгдмэл нэг байгууллага болгохгүй бол энэ асуудал цэгцрэхгүй” гэв.

 

Shuud.mn
Сонин хачин
Joe Milner:
Trouble everywhere...... Trying to stay true and clear and still trying make money in this digital world is kind of hard sometimes, i was framed in place of work on some funds i was involved in and unfortunately, for me the original documents were no where to be found so to cut the long story short, i was convicted and a friend from the same came to rescue with the of a private investigating group of premiumhackservices AT gmail DOT com, and they miraculously came to my aid with the original document and the real culprits were apprehended and i was realized and promoted, premiumhackservices AT gmail DOT com one of the reals.
2024-12-18
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
2024-12-18
МОНГОЛ:
ХЭҮК-ийн зардлыг тэр хариуцдаг барууныхнаар нь гаргуулах нь зөв, тэгээд тэд Монгол хүний эрх зөрчигдөж байна гээд ццурхал тараагаад байж байг
2024-12-18