Гуравдугаар сарын 27-ны өдөр төөрсөн сураггүй болсон таван удаагийн дуудлага Онцгой байдлын албанд ирсэн. Тус дуудлаганаас Баянхонгорын Богдод 82 настай эмэгтэй малдаа яваад сураггүй болжээ гэсэн дуудлагыг Онцгой байдлын газарт өгсөн байна.
Дуудлагын дагуу тус сумын мэргэжлийн ангийнхан орон нутгийн иргэд малчин 82 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. Харин тухайн эмэгтэй шороон шуурганаар айлд очиж хэсэг байж байгаад өөрөө гэртээ ирсэн тул эрлийг зогсоосон гэжээ.