1989 оны 11-р сарын 20-ны өдөр дэлхий дахинд 18 хүртэлх насны бүх хүмүүсийн эрхийг хамгаалсан олон улсын эрхзүйн үндсэн баримт бичиг болох НҮБ-ын Хүүхдийн Эрхийн тухай Конвенц батлагдсан юм.
11 дүгээр сарын 20-ны өдрийг “Дэлхийн хүүхдийн өдөр” болгон тэмдэглэхийг уриалж, өдгөө дэлхий даяар 130 гаруй орон уриалгад нэгдэн, тэмдэглэж байна.
Хүүхдийн Эрхийн тухай Конвенц батлагдсан энэ өдрийг Дэлхийн хүүхдийн Эрхийн өдөр хэмээн улс орнууд тэмдэглэдэг. Энэ өдөр дэлхий даяар эв нэгдлийг сурталчлах, дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй хүүхдүүдэд тулгардаг бэрхшээлийг ойлгож ухамсарлах, бүх хүүхдийн сайн сайханд хувь нэмэр оруулах өдөр билээ.
Уншиж байна |