Залуус цахим орчинд буруу замаар будаа тээдэг болов
2023-11-20

Сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр пранк гэх зүйл дэлгэрээд буй. Залуучууд хувийн болон албан байгууллагын хуудас, хаягийг хөгжүүлэх зорилгоор цахим орчинд эерэг гэгээлэг зүйлсээс эхлээд нийгмийн болж бүтэхгүй сэдвийг агуулсан хөнгөн, хүнд янз бүрийн бичлэг урссаар. Түүнийхээ дагуу хандалт ч их авсаар. Гэтэл үнэндээ цахим хуудсандаа олон тооны лайк, коммент цуглуулахын төлөө пранк видео хийж, нийтэлдэг хэсэг бүлэг залуучууд нийгмийг эрүүлжүүлэх, анхааруулах зорилготой хэмээн андуурдаг. 


Тухайлбал, энэ сарын 13-нд нийгмийн сүлжээнд олон нийтийн газарт танхайрч, бусдын эрх чөлөөнд халдаж буй бичлэг нийтлэгдсэн. Уг бичлэг нийгмийн сүлжээнд хандалт авч иргэдийн бухимдлыг төрүүлсэн. Улмаар ЦЕГ-ын хараанд өртөж торгуулах арга хэмжээ авсан билээ. 


Энэ мэтчилэн нэг талаараа нийгмийн эрүүлжүүлэх зорилготой гэж байгаа хэдий ч хүчирхийллийг сурталчилж, буруу ташаа мэдээлэл хүргэж, хэрэглэгчийг төөрөгдөлд оруулах, хуурч мэхлэх үйлдэл хийж ашиг олж буй. Гэвч тус үйлдлүүд нь алсдаа нийгмийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж, гэмт хэрэгтнүүдэд сэдэл болж, харин ч эсрэгээрээ гэмт хэрэгтнүүдийг сэдэлжүүлэх нэг том түлхүүр болж буйн илрэл юм. 

 

Манай улсын хувьд ардчилсан нийгэмтэй улс. Фэйсбүүк бол маш олон давуу талтай. Мэдээж давуу, сайн талуудын хажуугаар сөрөг талууд бий болж байгаа нь бид энэ орчинд зайлшгүй зохицуулалт хэрэгтэй гэдгийг анхааруулж байгаа хэрэг юм. Цахим орчин дахь контентуудыг хууль бус, хүүхдэд хортой гэдгийг хэн тодорхойлох уу, буцаад устгах эрх нь хэнд байх уу зэрэг шийдвэр гаргах түвшинд нь тодорхой болгох хэрэгтэй. Нийгмийн эмзэг сэдвийг улам дэвэргэж, цахим хандалтын төлөө сүнсээ худалдахад ч бэлэн эдгээр хэсэг залуус тархиа гэгээлэг зүйлсээр цэнэглэж, соёл гэдэг ойлголттой болбол нийгэм аандаа эрүүлжих бус уу. 

Shuud.mn
Сонин хачин
DYRAAR UILCHLI80955877
2023-11-20
SEKSDN80955877
2023-11-20