Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Айцийн даваа”-нд ачааны гурван автомашин мөргөлдсөн осол гарчээ. Синотрак ZZ325 загварын ачааны хоёр автомашин уулын өгсүүр хэсэгт гулгаж, уулын бэлд байсан “Синотрак ZZ3257” загварын ачааны автомашины бүхээгний хэсгийг мөргөж, жолооч 40 настай эрэгтэй жолооны хүрдэндээ хөл хэсгээрээ хавчуулжээ.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид жолоочийг эсэн мэнд гаргаж, нийслэлийн ЯТТТ-ийн эмч болон Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчид хүлээлгэн өгсөн байна.
Уншиж байна |