Талийгаачийн аав: Ажил явдлаа дуусгаад энэ хэргийн араас явна
2023-11-15

Зэвсэгт хүчний 326-р ангид алба хааж байсан 21 настай цэрэг энэ сарын 13-ны өглөө амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Талийгаачийн аав ээжийн зүгээс цэргийн ангийн камерын бичлэгийг үзэх хүсэлт гаргасан. 

 

 

Уг хүсэлтийг хуулийн байгууллагаас хангаж шийдвэрлэсэн. Харин аавын зүгээс тус ангийн 20 хоногийн камерын бичлэгийг үзэх шаардлага тавьсан байна. Түүний зүгээс "Ажил явдал дуусгаад бүх камерын бичлэгийг үзнэ. Би гомдолтой байна. Иймээс би ажил явдлаа дуусгаад энэ хэргийн араас явна. Хүүг минь ханиадтай байсан зэрэг мэдээлэл цахим хуудсуудаар гарч байна гэсэн. Миний хүүхдийг шалгаад эрүүл гэдгийг батлаад аваад явсан. Би камер, шүүх шинжилгээнд итгэж байна. Би хонгилын бичлэг л үзлээ

 

Намайг орж үзэхэд нуруунд нь улайлт үүссэн байсан. Тухайн үед нүд, аманд нь хөхөрсөн толбо байна уу гэдгийг үзсэн, өөр ямар ч сэхээ байгаагүй" гэлээ. 

 

Өмгөөлөгч "Ганбат гуайн зүгээс ажил явдлаа дуусгаад үзэхээр боллоо. Маш олон цаг шаардсан ажил болох нь гэж үзээд татгалзлаа. Татгалзлаа гэдэг нь бүр үзэхээ болино гэсэн үг биш. Шүүх рүү шилжихээс өмнө хавтас хэрэгтэй танилцана. Өмгөөлөгчийн зүгээс 9 хүсэлт гаргалаа. Ор хөнжил, хумс, гутал хувцас хэрхэн эвхэж тавьсан гэх мэт мөрдөн шалгах ажилтай холбоотой ажлуудыг хийж гүйцэтгүүлэх хүсэлтийг тавилаа. Шүүх эмнэлгийн дүгнэлт 14 хоногийн дараа танилцуулагдах ёстой. Ээжийнх нь биеийн байдал амаргүй байна" гэлээ. 

 

П.ГОО

Shuud.mn
Сонин хачин
батлан хамгаалахын сайд яагаад хятад хүн байгаан бэ арай ч дээ монголчууд аа зайлуулаач
2023-11-20
Батаа:
БХЯ, ЗХЖШ -ын удирдлага бас л хариуцлагаас бултаад өнгөрцгөөнө дө.
2023-11-15