Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр Яргайтын богины-Аманд байшинд гал гарсан тухай дуудлага 10 дугаар сарын 22-ны 19:20 цагт онцгой байдлын байгууллагад иржээ. Иргэн Т-ийн 4×5 метрийн хэмжээтэй байшинд 220 граммын савлагаатай ахуйн хэрэглээний газ тэсэрч хоёр иргэн түлэгдэж, эмнэлэгт хүргэгдсэн байна.
Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид байшинг шалгаж, тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст хүлээлгэн өгчээ.
Уншиж байна |