Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа Дорноговь аймагт ачааны автомашины хөдөлгүүрт хүн дарагджээ УИХ өнөөдөр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ
Монгол Малаазайг дэлхийд таниулах 10 сая төгрөгийн шагналын сантай лого бүтээх уралдаан зарлалаа
2023-10-12

Дэлхийд зөвхөн Монгол Улсад байдаг Мазаалай баавгайг хамгаалах, тоо толгойг нэмэгдүүлэх, Олон Улсад таниулах ажлыг Монгол улсын Ерөнхийлөгч, засгийн газраас бодлогоор дэмжин, хэрэгжүүлж эхлээд байна.

 

 

Мазаалай баавгайг хамгаалах үндэсний хөтөлбөрийг эцэслэн батлах, Мазаалай баавгайг Үндэсний бахархалт амьтан болгох, жил бүрийн 02 дугаар сарын 28-ны өдрийг “Мазаалай баавгайн өдөр” болгох, Олон Улсын баавгай судлалын нийгэмлэгийн ээлжит хурлыг 2025 онд Монгол Улсад зохион байгуулах зэрэг ажлуудыг хийж эхэлсэн. Эхний ээлжид Мазаалай баавгайн онцлогийг олон нийтэд таниулах хүрээнд лого зохион бүтээх уралдааныг нээлттэй зарлаж байна. Шилдэг бүтээлийн шагналын сан 10 сая төгрөг.

 

 

Бүтээлийг 2023 оны 10 дугаар сарын 25 хүртэл хүлээн авна. Бүтээлд тавигдах шаардлага:

 

  • Мазаалай баавгайн онцлогийг тусгасан

  •  Монгол Улсаа олон Улсад таниулах бэлгэдэл байх

  • Товч, ойлгомжтой зураг, лого хэлбэрээр

  • Шалгарсан бүтээлийг Монгол Улс, Мазаалай баавгайг олон Улсад таниулах хүрээнд бүх хэлбэрээр ашиглах, оюуны өмчийн эрхийг шилжүүлэх юм.

 

Бүтээлийн материал хүлээн авах цахим хаяг: boajyahevlel@gmail.com Лавлах утас: 51-261966, 94044104 БОАЖЯ-ны Байгалийн нөөцийн бодлого зохицуулалтын газар.

Shuud.mn
Сонин хачин
мазаалайтай ХОтулун гүнжтэй хүүхэдлэйн кино УСзино хий.
2023-10-13