Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Арслантай гүүрийг буулгаж, шинээр барихаар тендер зарлалаа
2023-09-21

 

Арслантай гүүрийн нурааж, шинэчлэн барихаар болжээ. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас Арслантай гүүрийн шинэчлэлт, холбоос замын зураг төслийг боловсруулахаар зөвлөх үйлчилгээний тендер зарлалаа. Арслантай гүүрийг буулгаж, шинээр барин, холбоос замын зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний тендерийн нийт төсөвт өртөг нь 120 сая төгрөг юм байна. 

 

Тендерийг өчигдөр зарласан бөгөөд 10 дугаар сарын 20 хүртэл оролцогчдын санал хүлээн авч, тухайн өдрөө нээх аж.

 

Энэхүү тендерийг гурав дахь удаагаа зарлаж байгаа нь энэ юм. Өнгөрсөн зургаа, долоодугаар сард уг тендерийг зарласан ч үр дүнд хүрээгүй учраас дахин зарлаж байна. 

 

 

 

Арслантай гүүрийн тухай

 

Их хүрээний дундуур хойноосоо урагш урсаж өнгөрдөг хоёр голыг Баруун Сэлбэ, Зүүн Сэлбэ хэмээн нэрлэдэг байсан бөгөөд Улаанбаатар хотыг шинэчлэн байгуулах явцад Баруун Сэлбэ нь дарагджээ. Зүүн Сэлбэ гол XX зууны эхэн үед Сангай үйлчний, Луусангийн, Дарсны, Ногоочны, Цахарын, Амбаны гэх мэт найм орчим гүүртэй байсан бөгөөд түүний дотор Луусангийн гүүр хамгийн том нь байжээ.

 


 

Харин Амбаны хойд гүүр гэдэг нь одоогийн Арслантай гүүр бөгөөд Зүүн хүрээ Маймаа хотын зам харилцааг сайжруулах зорилгоор анх барьсан ажээ. 1946 онд баруун жигүүрийн хоёр талд нь чулуун арслан байрлуулснаар "Арслантай гүүр" хэмээх нэртэй болж, 1958 онд хуучин байсан гүүр шинэчлэгдэн 40 метр урт, 18 метр өргөн төмөр бетон гүүр болсон билээ.



Харин хоёр арслан нь анх Хүрээний манж амбан сайдын гол ордны үүдэнд байсан бөгөөд тэр газар нь одоогийн 21 дүгээр сургуулийн орчим ажээ.

 

Б.Хэрлэн
 

Shuud.mn
Сонин хачин
европ чанар дээр шүү ази ядуу болохоор материал муутай галд шатдаг шал дэмий
2023-09-29
Гүүрийг шинэчлээд арсланг нь буцаагаад байранд нь тавьчихгүй юу даа!!
2023-09-21
ШИНЭЧЛЭХ ЮМ БОЛ ДООГУУР НЬ ЗАМ ТАВИХ ХЭРЭГТЭЙ
2023-09-21
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten
2023-09-21
Иргэн:
Больж үздээ Зам тээврийн яам аа! Зах зээлд ороод барьсан зам, гүүрүүдээ хардаа. Үсрээд л 3 жил болоод эвдэрдэг, нурдаг, нэг сайд эсвэл УИХ гишүүнийн компани тендерийн авна, мөнгө угаах болно, тэгээд л сонгуулийн зардалдаа ашиглана. Иргэн хүн хардах эрхтэй…..
2023-09-21
энэ гүүрээ хадгалж үлдээд олон түвшинт уулзвар болгоод авбал хамаагүй сайн ажил болно. хүмүүсээсээ асуудаг газар даа.
2023-09-21
zochin:
Дарханы замыг барьсан туршлагаас харахад энэ гүүрийг 10 жил орчим барих байх.
2023-09-21
Нэг мөсөн доогуур нь голын 2 талаар зам тавьчихаараадаа
2023-09-21
Tehiin zogsooliin seseer ovogtoi suhee hogiin hulgaich hontsiin shees hontsiin huuhed
2023-09-21
mgl hyn:
yl byteh sanaag hen gargadag bn aa
2023-09-21
За энэ нэг арваад жилтэй
2023-09-21