БШУЯ-наас нэгдүгээр ангийн сурагчдын бүртгэл, цэцэрлэгийн цахим бүртгэлийн явцын талаар мэдээлэл хийлээ.
Боловсролын ерөнхий газрын даргаар Т.Ням-Очир " Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл цахимаар эхлээд өнөөдөр 15 дахь өдрөө үргэлжилж байна. Энэ хичээлийн жил улсын хэмжээнд 302 226 хүүхэд цэцэрлэгт хамрагдах ёстой тоо байна. Үүний 142 798 Улаанбаатар хотын цэцэрлэгүүдэд хамрагдах статистик тоо гарсан. Өнөөдрийн байдлаар 89 мянган хүүхэд цахимаар цэцэрлэгт хамрагдах хүсэлтээ гаргасан. Хүсэлт гаргасан хүүхэд бүр цэцэрлэгт хамрагдах бүрэн боломжтой. Бүртгэлийг шугам энэ сарын 20-ны өдөр хаагдана. Харин 21-25-ны өдрүүдэд эцэг эх, асран хамгаалагчдын бүртгэлтэй утасны дугаарт хуваарилагдсан талаарх мэдээлэл ирэх болно. Хаягийн бүртгэл хийгдээгүй, гэнэтийн шилжилт хөдөлгөөн хийж байгаа хүүхдүүдийг ирэх сарын 11-ээс эхлэн бүртгэх зохицуулалт хийж байна" гэлээ.
Нэгдүгээр ангийн бүртгэл өнөөдөр албан ёсоор эхэлж байна. 2023-2024 оны хичээлийн жилд 2018 оны 01 дүгээр сарын 01-ээс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн хүүхэд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдана. Нэгдүгээр ангид элсэн суралцах хүүхдийн хүсэлтийг Е-Монголиа системээр хүлээн авах юм. Эцэг эх, асран хамгаалагчид Е Mongolia системээр нэвтэрч урьдчилсан хуваарилалтыг баталгаажуулах ёстой
Хэрвээ цахимаар бүртгүүлэх боломжгүй бол ойр байрлах төрийн өмчийн цэцэрлэгт өөрийн болон хүүхдийн бичиг баримттай очиж, цэцэрлэг дээрх дэмжих багийнхны тусламжтайгаар хүсэлтээ цахимаар илгээх боломжтой гэдгийг БШУЯ-аас мэдээллээ.
Уншиж байна |