Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам 1,2 тэрбум төгрөгөөр 14 ширхэг автомашин худалдан авахаар тендер зарласан байна.
Тодруулбал, Авто тээврийн үйлчилгээний төвийн хэрэгцээнд НЭГ автобусыг 140 сая төгрөгөөр, Баянбуурал амралтын хэрэгцээнд НЭГ автобусыг 200 сая төгрөгөөр, Замын ангиудын хэрэгцээнд 11 УАЗ фургоныг 740 сая төгрөгөөр, Сайншанд татах хэсэгт НЭГ УАЗ фермер машиныг 100 сая төгрөгөөр худалдан авах юм.
Улаанбаатар төмөр зам нийгэмлэг нь энэ төсвийн жилд 220 төрлийн худалдан авалт хийхээр төлөвлөсөн байна. Үүнээс ачааны автомашин, автобус, суудлын автомашин худалдан авахад ГУРВАН тэрбум төгрөгийг зарцуулах юм. Тэгвэл өнгөрсөн баасан гарагт нийт 1,2 тэрбумаар дээрх төрлийн худалдан хийхээр тендер зарлажээ.
Уншиж байна |