Хоёр бөхийн барилдах эрхийг түдгэлзүүлж, дөрвөн бөхийн барилдах эрхийг хаслаа
2023-05-31

Монголын Үндэсний Бөхийн Холбооны тэргүүлэгч гишүүдийн ээлжит хурал өчигдөр /2023.05.30/ болж, ёсзүйн дүрэм зөрчсөн бөхчүүдийн барилдах эрхийг хасчээ.

 

 

1.2023 оны дөрөвдүгээр сарын наймны өдрийн барилдаанд учраа бөхөө нидэрсэн болон тухайн барилдааны жаяг дэгийн багийн гишүүдийн дүрмийн дагуух шаардлагыг биелүүлээгүй, улсын харцага Ш.Уламбаярын барилдах эрхийг нэг сарын хугацаагаар түдгэлзүүлэх

 

2. 2023 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн барилдаанд өөрийн барилдаанаа орхин, хажуугийн барилдааны үр дүнд нөлөөлөх, ёс зүйгүй үйлдлийг санаатайгаар хийсэн Увс аймгийн Малчин сумын харьяат, аймгийн заан Т.Батсүрэнгийн барилдах эрхийг нэг жилийн хугацаагаар хасах

 

3. 2023 оны тавдугаар сарын 20-ны өдрийн барилдаанд учраа бөхөө мөргөсөн Төв аймгийн Баянцагаан сумын заан М.Баасанг гэм буруугаа ухамсарлаж, тухайн барилдааны үеэр үзэгч олноос уучлал хүссэн байдал зэргийг харгалзан үзэж барилдах эрхийг нэг сарын хугацаагаар түдгэлзүүлэх

 

4. 2023 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн барилдаанд учраа бөхөө цохьсон Увс аймгийн Зүүнговь сумын харьяат, аймгийн начин Д.Урианхайгийн барилдах эрхийг нэг жилийн хугацаагаар хасах

 

5. 2023 оны тавдугаар сарын 21-ний өдрийн барилдаанд учраа бөхөө цохьсон Ховд аймгийн Үенч сумын харьяат, сумын заан Б.Мөнх-Эрдэнийн барилдах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах

 

6. 2023 оны тавдугаар сарын 27-ны өдрийн барилдаанд жаяг дэгийн багийн гишүүдийг хэл амаар гутаан доромжилж, ёс зүйгүй үйлдэл гаргасан Увс аймгийн Малчин сумын харьяат, аймгийн арслан Т.Сүрэнжавыг МҮБХ-ны “Барилдаанд өмсгөл шалгагч”-аар ажиллах эрхийг түдгэлзүүлж, барилдах эрхийг 1,5 жилийн хугацаагаар хасах шийдвэрүүдийг гаргав.

 

Дээрх шийдвэрүүдийг аймаг, сумын бөхийн салбар холбоод даган мөрдөх бөгөөд төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулах бүх барилдаанд хариуцлага ногдуулсан хугацаанд бүртгэлд оруулахгүй байх, бүртгэж барилдаанд оруулсан тохиолдолд тухайн барилдаанд шөвгөрч, үзүүрлэж, түрүүлсэн бөхчүүдийн амжилтыг МҮБХ-ны албан ёсны эрэмбэнд оруулахгүй. Мөн өөрийн гаргасан ёс зүйгүй үйлдэлдээ хариуцлага хүлээсэн бөх хөдөө орон нутагт зохиогдох аливаа барилдаанд оролцвол хариуцлагын хугацааг нэмэгдүүлж тооцох болно.

 

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Shuud.mn
Сонин хачин
МОНГОЛ:
Tsohiulj bgaan yag zugeer bsan uu? A.Suhbat shig Usuhuugiin neereviig barj bj tiiruulj avsan Naad zoduulaad bgaa ymnuud chin muugaa medehgui hun niderch bgaad l hund zoduulan shuu?
2023-06-03
Зочин:
Бехчин засарна гэж байхгуй дээ, бух насаар барилдах эрхийг нь хасахаас еер бусдад нь сургамж болох сайн шийтгэл гэж байхгуй, ингэж нялцаганаад ганц 2 жил эрх хасаж шийтгэнэ гэж юу байх вэ дээ, тэр тудгэлзуулнэ гэдэг нь одоо ямар шийтгэл ч болох юм
2023-05-31
Уламбаяр чинь яагаад ганцхан сар эрхээ хасуулдгийн
2023-05-31
Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
2023-05-31
Turuunii buusnuud
2023-05-31
Баахан Увсын хазгай хэлтэй халтарууд байх шив.
2023-05-31