ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
ЕБС орчмын дэлгүүрийн бүтээгдэхүүн хаяг шошгын зөрчилтэй, стандартын шаардлага хангахгүй байна
2022-09-14

 

ШӨХТГ-аас “Бараа бүтээгдэхүүний гарал үүсэл ба хэрэглэгчийн мэдээлэл авах эрх” аян зохион байгуулж байгаа. Аяны хүрээнд зах, худалдааны төв, хүнсний сүлжээ дэлгүүрүүдэд хяналт шалгалт хийж байгаа бөгөөд энэ удаа ерөнхий боловсролын сургууль орчмын хүнсний дэлгүүрүүдэд хяналт, шалгалт хийжээ.

 

Ерөнхий боловсролын сургуулийн ойролцоо байрлах хүнсний дэлгүүрүүдэд хийсэн хяналт шалгалтаар худалдаалагдаж буй зарим хүнсний бүтээгдэхүүн нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний сав боодлын шошгололтод тавигдах шаардлага MNS 6648:2016 стандартын шаардлагыг хангахгүй зөрчил дутагдал нийтлэг илэрч байна.

 

Тодруулбал, наполеон тоорт, хотдог, ороомог зэрэг бүтээгдэхүүний хадгалах хугацаа дууссан, хаяг шошгын мэдээлэл уншигдах боломжгүй, ил тод биш байгаа зэрэг зөрчил, дутагдлууд илэрчээ.

 

Хадгалалтын горим алдагдсан, хугацаа дууссан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг байгууллагын дотоод хяналтын журмын дагуу устгуулж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллахыг зөвлөж байна. Мөн зөрчил илэрсэн хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг хүнсний сүлжээнээс татан авалт хийлгүүлэн, албан шаардлага хүргүүлжээ.

Shuud.mn
Сонин хачин
МАНГАРУУДА АЖИЛА ХИГЭЧ ХУХДУУД ХОРДОЖ УХЛЭ
2022-09-14