Чөлөөт худалдааг чөлөөт зах зээлтэй орон л хийдэг
7 цаг 11 мин

 “Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо зөөнө”

Монгол ардын зүйр үг

‘Tariff is the most beautiful word.’

“Хамгийн гоё үг бол тариф” Д.Трамп

Оршил

Чөлөөт худалдаа гэдэг бол үнэ цэнтэй зүйлээ үнэ цэнтэй зүйлээр солихыг хэлдэг.Үнэ цэнэт зүйлсийг бид өөрсдийн бүтээлч хөдөлмөр, логикоор бүтээдэг. Үүний үр дүнд хүмүүс бие биенээсээ золиос шаардахаа больсон. Худалдаж буй хүн худалдан авч буй та аль аль нь бусадтай чөлөөтэй, сайн дурын үндсэн дээр солилцоо хийдэг ба өөрсөд өөрсдийнхөөрөө тооцон хийсэн арилжаа талуудад аль алинд нь ашигтай болдог.

Туршилт

2024.03.13-нд  шадар сайд С.Амарсайхан “ЗГ-с импортын гурил тэжээлийн татвар нэмэх тогтоолыг УИХ-д өргөн мэдүүлж байна. Үнэ нэмэгдээд ард иргэд гурил авч чадахгүй байхад зүгээр хараад суух эрх байхгүй. Тохиргоог хийнэ” гэж мэдэгдээд УИХ-р татварыг тэглүүлэв. Тэр үед “Алтан тариа” компаний захирал П.Цэнгүүнээс өөр ямар ч дотоодын үйлдвэрлэгч компаний захирал эсэргүүцээгүй юм. Хэвлэл ч ЗГХЭГ-н даргад тал засаад дуугараагүй. Шадар сайд Лу.Гантөмөр яагаад гэнэт ийм асуудал гарч ирэв гэхэд одоо “Нуугаад байсан зүйл байхгүй. Та нар гурил дээр дуугарсан уу, цаг тухайд нь ярихгүй яасан юм” гэж хэвлэлийнхэнээс ам асууж байна.Түүний ярьж буйн тал нь үнэн.

Гурилаар хийсэн туршилт дажгүй болсон тул 2024.05.08 нд Москвад болсон ЕАЭЗХ-ны хурлаар Монгол улстай “чөлөөт худалдааны хэлэлцээр”-ийг эхлүүлэхээр шийдвэрлэжээ.Зарим бараа бүтээгдэхүүнд харилцан тарифийн хөнгөлөлт буюу гаалийн татварыг бууруулах зорилготой юм.

ЕАЭЗХ –ны түүх

2011.10.04 ний “Известия” сонинд В.В.Путин нийтлэл бичсэн байдаг.2011.09.24 нд  “Нэгдсэн Орос” намаас ОХУ-н Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр тодорсон хүний хувьд энэ нийтлэл мөрийн хөтөлбөрийн нэг хэсэг гэж ойлгож болно. ЕХ-ны эсрэг холбоо байгуулж тариф, гаалийн татваргүй худалдаа хийх эдийн засгийн холбоо байгуулах санаагаа илэрхийлжээ. Юун түрүүнд ЕХ-г сөрсөн байх тул хуучин ЗХУ, ТУХН-н орнуудыг татан оруулах төлөвлөгөө юм. Хамгийн чухал нь Украйн байв. Харин Украйн санаснаар нь биш ЕХ–г түшсэн.Энэ бол ондоо түүх.

2014.05.29 нд ОХУ,Беларусь, Казахстаныг оролцуулан ЕАЭЗХ байгуулах хэлэлцээрт гарын үсэг зурж 2015.01.01 нд хүчин төгөлдөр болж хэрэгжиж эхэлжээ.  Дараа өдөр нь 2015.01.01- нд Армен улс элсэж, 2015.08.1- нд Киргизстан улс нэгдэв. 2018 нд ЕАЭЗХ-нд хамрагдаж буй бүс нутгийн ДНБ-ий  87%, хүн амын 80 % ОХУ-д оногдож байв.

10 жилийн ойтойгоо золгохдоо дөнгөж 5 улс гишүүн нь болсон. Ойн босгон дээр нь Монгол улс чөлөөт худалдааны гэрээ байгуулах гэж байна.

Нөхцөл байдал

Өнгөрсөн жилүүдэд хүнсний хангамж дотоодоос 70%, импорт 30% орчим харьцаатай болж ирж байсан бол, энэ онд зөвхөн ОХУ-с импортлогдсон гурил нийт гурилийн хэрэгцээний 45% боллоо.  (Эх сурвалж: gaali.mn) Өнгөрсөн сонгуулийн өмнө гурил, тэжээлийн импортын татварыг тэглэснээр гурил үйлдвэрлэл 45% унаж, дагаад улаан буудайн тариалалт 33% буурсан.

2024.10.11 ургацын балансийг ХХААХҮЯ-ны Газар тариалангийн хэлтсийн дарга Д.Есөн-Эрдэнэ 257,49 мянган га талбайгаас 335,7 мянган тонн үр тариа хураасан гэж мэдэгдсэн нь худал юм. ( Эх сурвалж: “Өнөөдөр” сонин)

Бид буцаад 1990-ээд оны ганзагын наймааны үе рүү ухралт хийнэ. Улмаар дээрх харьцаа урвуу болно. СЯ-ны танилцуулсанаар 2023 оны байдлаар ЕАЭЗХ-ны 5 гишүүн улсаас 2,5 тэрбум ам. долларын бараа импортолж, 143 сая ам. долларын бараа экспортолсон байна. Бараа эргэлтийн харьцаа 95:5 байна.

2024 онд ч импорт өссөөр байгааг доор графикаас харж болно.

 

 

 

 

Харин дотоодын үйлдвэрлэл буурч байна. (Эх сурвалж:1212.mn)

 

 

 

Боломж уу, асуудал уу?

Монголын талаас махны бизнес эрхлэгчид дэмжих аястай байгаа нь анзаарагддаг. ОХУ-н тавьдаг 15-50% тарифаас чөлөөлөгдөж мах экспорлох боломжтой гэж бодож буйгаас юм. Гэвч  бодит байдал дээр Монгол улсаас мөнгө шилжүүлж болох ганц банк нь Газпром банк байсан боловч, 2024.11.21 нд АНУ-н СЯ хоригт оруулсан. Хориг шатахууны төлбөрт хамаарахгүй. Бараа бүтээгдэхүүн борлууллаа ч төлбөр тооцооны асуудал байсаар байх болно.Чөлөөт худалдаанд болзолт нөхцөл байдаг. Аль аль нь чөлөөт зах зээлийн тогтолцоог хүлээн зөвшөөрч, хөхүүлэн дэмждэг байх нөхцөлтэй. Дээрх холбооны улсуудтай FREE & FAIR TRADE хийх нөхцөл байхгүй юм.  Тиймээс боломжоос (opportunities) аюул занал(threats) нь илүү.

ОХУ-с гахай, тахианы мах, улаан буудай, гурил,сүү, сүүн бүтээгдэхүүний импорт  огцом нэмэгдэх магадлалтай. Шалтгаан нь :

  1. Дайнаас болж хоригт орон рублийн ханш унасан.
  2. Дотооддоо ХАА салбар нь асар том татаастай, бодит үнэ биш.

Монгол улсын хүнсний үйлдвэрлэл ийм хямд үнэтэй бараа бүтээгдэхүүнтэй өрсөлдөх боломж тааруу. Нийт 7-8 их наяд төгрөгийн хүнсний үйлдвэрлэлийн 1/4 нь архи, пиво. Үдэх 6 их наяд төгрөгний борлуулттай хүнсний үйлдвэрүүд хаалгаа барих эрсдэлтэй. Хүнсний үйлдвэр 4 ээлжээр ажилладаг байсан бол 3 ээлж болсон. Энэ салбарт 60-70 мянган хүн ажилладаг, энэ хүмүүсийн ажлын байрыг хадгалахад бэрхшээлтэй. ОХУ-н зүгээс янз бүрийн шахалт дарамт байж магадгүй. Татварын хувь хэмжээг тогтоох эрх зөвхөн УИХ-д байх тул “чөлөөт худалдааны гэрээ” байгуулах бол парламентаар хэлэлцүүлж тогтоол гаргуулах ёстой.

Бид түүхэндээ олон сорилуудыг давж гарч ирсэн. Монгол төрийн гадаад бодлого нь дэлхийн хамгийн том гүрнийг байгуулан жолоодох менежмэнтээс эхлээд хамгийн том хоёр гүрний дунд хамгийн цөөхүүлээ оршин тогтнох урлаг хүртэлх өргөн агуулгатай. Хэлэлцээрт амжилт хүсье.

 

М.Уламбадрах

 

Shuud.mn
Сонин хачин
Afraid Anthony:
HIRE A FASTEST CYBER RECOVERY EXPERT TO RECOVER YOUR LOST OR STOLEN BITCOIN/ETH/USDT/ THE HACKANGELS I simply want to share my story about THE HACKANGELS RECOVERY EXPERT. To all of you out there. One has to be careful. A lot of scammers are out there taking money from innocent traders. I was a victim of these crypto scammers. They made me lose my hard earned funds. The best thing that happened to me this year was seeing an article about THE HACKANGELS RECOVERY EXPERT. A professional hacker and private investigator. I invested $954,300 in a cryptocurrency platform and it turned out to be a scam and I had no idea how to get my money back until I reached out to a recovery company called THE HACKANGELS RECOVERY EXPERT. I explained my situation to them. I was shocked to hear that they had recovered all of my stolen cryptocurrency in just 48 hours. I said that I will not hold this to myself but share it to the public so that all scammed victims can get their funds back. To anyone who may find themselves in a similar unfortunate situation. I highly recommend THE HACKANGELS RECOVERY EXPERT. Quickly reach out to them on their hotline: WhatsApp: (+1(520)200-2320 ) Email: (support@thehackangels.com) Web: (www.thehackangels.com) If you're in London, you can even visit them in person at their office located at 45-46 Red Lion Street, London WC1R 4PF, UK. They’re super helpful and really know their stuff! Don’t hesitate to reach out if you need help.
2024-12-13