Пакистаны нутаг дэвсгэрийн ихэнх хэсэг нь үерт автаж, энэ үерийн улмаас 33 сая хүн хохирж, 1000 гаруй хүн амиа алдсан юм. Байгалийн гамшгийн улмаас нэн хүнд нөхцөлд орсон Пакистаны эрх баригчид олон улсад хандан тусламж үзүүлэхийг уриалж байлаа.
Улмаар БНХАУ Пакистанд яаралтай тусламж хүргүүлэхээр болсон бөгөөд Хятадын хүмүүнлэгийн тусламж мягмар гарагт Карачи хотод хүрсэн байна. Энэ хүмүүнлэгийн тусламжид 3000 майхан багтжээ. Түүнчлэн Пакистанд үйл ажиллагаа явуулдаг Хятадын компаниуд 71,3 мянган долларын үнэ бүхий хүмүүнлэгийн тусламжийг үерт хохирсон хүмүүст өгсөн байна.
Энд дуулгахад, зургадугаар сарын дунд үеэс эхлэн орсон борооны улмаас Пакистан даяар үер нүүрлэж, 1136 хүн амиа алдан, 1634 хүн гэмтэж бэртжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |